Төрсөн эгч дүүс төр түшилцэнэ

🕔 2016/06/30 14:25

Төрсөн эгч дүүс төр түшилцэнэ

 

УИХ-ын гишүүн Б.Наранхүү түүний эгч Б.Саранчимэг нар улс төрд мөр зэрэгцэн хүчин зүтгэхээр боллоо. Өмнөх парламентад баз хүргэн, хамаатан саднууд төр түшилцэж байсан ч төрсөн эгч дүүс сонгогдож байсан удаагүй. Тэгвэл энэ удаа эхийн хэвлий нэгт эгч дүүст ард түмэн итгэл хүлээлгэж төрд илгээлээ.  

Б.Саранчимэг МАН-аас Баянзүрх дүүргийн 51 дүгээр тойрогт нэр дэвшиж ялалт байгуулсан бол "Мон-Уран”-ы гэх тодотголтой Б.Наранхүү Ардчилсан намаас Дундговь аймгийн 16 дугаар тойрогт нэр дэвшиж сонгогдлоо.

Б.Наранхүү нь 2012 оны УИХ-ын сонгуулиар гишүүн болж байсан бөгөөд ийнхүү парламентад улиран суух нь. Харин түүний эгч Б.Саранчимэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан чамгүй хөдөлмөрч эмэгтэй билээ.

http://mass.mn/n/48411

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!