Б.Наранхүү Дундговьд нэр дэвшихгүй хэмээн намын даргадаа “агсам тавьжээ”

🕔 2016/05/21 22:52
 

Б.Наранхүү Дундговьд нэр дэвшихгүй хэмээн намын даргадаа “агсам тавьжээ”

 

 
УИХ-ын болон аймаг, нийслэлийн Сонгуулийн хуулиа өөрчилж, жагсаалтыг үгүй болгож санаа нь амарсан улстөрчид дараагийн асуудал болох тойргоо хэрхэн хуваах вэ гэдэг асуудлаар чамгүй урт хугацаанд хэлэлцүүлэг өрнүүлэв.

Гэсэн ч эх сурвалжийн өгсөн мэдээллээр тэд тохиролцоонд хүрч тойргийн хуваарилалтаа хийж чаджээ. Ингэснээр жагсаалтын 28-аа 14:14 гэж хуваарилж, улмаар 80-аас дээш мянган хүн амтай аймгууд гурав болж, 50-аас дээш мянган хүн амтай нь хоёр, түүнээс доош бол нэг байхаар болсон байна. 

Тэгвэл Дундговь, Говьсүмбэр, Булган гэсэн жижиг аймгууд нэг мандаттай болжээ. Харин энэ өөрчлөлтийг хамгийн их эсэргүүцсэн хүн нь Дундговь аймагт нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Наранхүү. Тэрбээр, намынхаа гол санхүүжүүлэгч гишүүдийн нэг бөгөөд намын даргадаа орж "Би нэр дэвшихгүй. Манай аймгийг хоёр мандаттай болго” хэмээн хуурай агсам тавьсан гэх. Юутай ч З.Энхболд дарга ойлголцолд хүрч чадсан уу, эсвэл тэрбээр нэр дэвшихээ больсон уу Дундговь нэг мандаттай байхаар орж ирсэн байна. 

Мөн Ардын нам хэрвээ танайх Дундговийг хоёр болговол, манай Булганыг хоёр болго хэмээжээ. Булганд эрхэм гишүүн Ё.Отгонбаяр, Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нар нэр дэвшихээр горилж байсан ч тэдний нэг нь үлдэхээр болж байгаа юм. 

Б.Тогтох 
 

Эх сурвалж: www.mminfo.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!