Нутгийнхандаа байр, оюутны сургалтын төлбөр амласан Б. Наранхүү
УИХ-ын гишүүн Б.Наранхүү Дундговь аймгийн уугуул иргэн, аймгаасаа Ардчилсан намаас нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон төрийн түшээ. Хурдан хүлгийн хорхойтон Б. Наранхүүг "Мон-Уран” ХХК-ныг үүсгэн байгуулагч, захирал гэдгээр нь хүмүүс андахгүй.
Гэвч түүний "Мон-Уран” компани ньчухам ямар үйл ажиллагаа явуулдаг нь бүрхэг, тэрээр Монголын нууцлаг бизнестэнүүдийн нэг.
Ямартай ч компани нь Азийн орнуудад тендерт оролцон ялалт байгуулж,тэр хэрээр түүний бизнес нь дэвжиж, халаасанд нь орох мөнгөний тоо арвижин тэлдэг гэх. Хүүхдийнхээ тоглоомын талбайд морь унаж тоглох шороог нь хүртэлгадны улс орноос онгоцоор ачуулж байсан гэдэг.
Бэл бэнчинтэй загнах түүндДундговийнхон тийм ч ам сайтай байдаггүй гэлцдэг. Учир нь түүнийг дөрөвдүгээр ангийн боловсролтой, дээд сургууль төгсөөгүй цөөхөн улс төрчдийн нэг, төр түшилцэх хүн биш хэмээдэг. Ямартай ч Б. Наранхүү нутгийнхаа тэмдэглэлт үйл явдал, томоохон баяруудад алгасалгүй оролцож, бай шагнуулдыг харамгүй амладаг нүнжигтэй нэгэн.
Өнгөрсөн жил Б. Наранхүү гишүүн нутгийнхаа залуучуудын сүлд модны баярыг ивээн тэтгэж "Баянт ухаа” спорт цогцолборт 1500 орчим оюутан цуглуулж бут авсан.
Тэгвэл мөн л уугуул нутгийнхаа 3000 хүнийг хамруулсан шинэ жилийг хийж, ёстой л нүнжигтэй загнасан сурагтай. Улмаар шинэ жилд хүрэлцэн очсон 3000 хүний дунд сугалаа явуулж 100 ширхэг "самсунг таб” гар утас зэрэг бусад гарын бэлгүүдийг өгчээ. Мөн 10 хүнд нэг өрөө байр, 2000 оюутанд сургалтын төлбөрийг нь амласан аж.
Б.Наранхүү гишүүн 2008 онд олимпийн аварга Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нарт сая доллар амласан ч, амласандаа хүрэлгүй олимпын аваргуудыг нууцхан хүлээлгэж байсан гэдэг. Өртэй хүн өөдөлдөггүй. Шинэ жилийн цэнгүүний үеэрээ нэг өрөө 10 байр, 2000 оюутны сургалтын төлбөр амласан Б. Наранхүү гишүүнийг нутгийнхан нь амлалтаа хэзээ өгөх бол хэмээн битүүхэн харж, нүдээ бүлтийтэл горьдож суугаа гэсэн.
Өнгөрсөн жил Дундговь аймгийн төв Сайнцагаан сум
байгуулагдсаны 90 жилийн ойгоор УИХ-ын гишүүн Б.Наранхүү мөн л нутгийнхандаа 90 ширхэг "Ямаха”
мотоцикл сугалаагаар сугалуулж, азыг нь сорихоор шийдэж бэлтэй загнаж байжээ.
Гэхдээ сугалаагаар эзэд нь тодрох мөчид "будаг нь ханхалсан" мотоциклуудаа Сайнцагаан сумын төв талбайд эгнүүлэн өрж амласнаа биелүүлж байсан гэдэг.
Сүүлийн үед сонгууль ойртох тусам улстөрчид сонгогчиддоо хайр зарлаж, усны бетон, нүүрс, нэгж зэрэг эд бараанууд тарааж "лоби” хийх болсон. Тэгвэл Б.Наранхүү гишүүний энэ үйлдэл мөн л сонгууль дөхснийг илгэв үү.
Ямартай ч "эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа” гэдэг. Б. Наранхүү гишүүн бэлтэй загнаж нутгийнхандаа хэдэн зуун саяын амлалт өгсөн. Одоо харин амлалтаа биелүүлэх эсэх нь тэдний дунд хүлээлт үүсгээд байгаа аж.
У.Сайхан