"ДУНДГОВЬ" ХУДАЛДААНЫ ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

🕔 2018/10/06 23:03
 "Анут хийморь трейд" ХХК-ны байгуулсан "Дундговь" худалдааны төв нээлтээ хийлээ. Энэ худалдааны төв хуучин "Говийн тэнгэр" компаний зүүн жигүүрт юм.  Аймгийн Засаг даргын хөтөлбөрт  тусгагдсан "Худалдааны битүү зах" ийнхүү хаалгаа нээлээ. Худалдааны төвийн нээлтэд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ_ ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Мөнгөнцоож нар оролцлоо. Худалдааны төвийн нээлтийн туузыг Засаг дарга О.Бат-Эрдэнэ, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Мөнгөнцоож, энэхүү төв байгуулахыг санаачлагч, аймгийн Засаг дарга асан  С.Од-Эрдэнэ,  АН-ын дарга Ц.Мөнхбат, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Лхагвамандал, Н.Мэндсайхан нар хайчиллаа.  Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ энд хэлсэн үгэндээ "Худалдааны  том саруул танхим бүхий тохилог, шинэ төв байгуулахаар санаачлагчид, энэ төвийг ашиглалтад оруулахаар ажилласан инженер техникийн ажилтнууд, ажилчдад баяр хүргэе. Энэ төв ашиглалтад орж байгаа нь Засаг даргын хөтөлбөрт болон аймгийн хөгжлийн үзэл баримтлалд тусгагдсан ард иргэдээ хямд, чанартай эрүүл хүнсээр хангах Худалдааны төв байгуулах зорилт ажил хэрэг болж байгаад баяртай байна" гээд цаашдын үйл ажиллагаанд амжилт хүслээ.  Энэхүү худалдааны төв нээж байгааг тохиолдуулан "Дашгэмпиллэн хийдийн лам хуврагууд ном айлдаж ТХДЖТ-ыг уран бүтээлчид, дуу, бүжгээрээ мялаалга өргөлөө. Энэхүү худалдааны төв түрүүлж бүртгүүлсэн  түрээслэгч нарт түрээсийн хөнгөлөлт үзүүлэхээр зарласан байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!