БНХАУ-ААС ЗАМЫН-ҮҮДЭД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗРААС ЕБС-ИЙН 36 СУРАГЧИД МӨНГӨН ТЭТГЭМЖ ОЛГОЛОО

🕔 2018/09/18 15:07

БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа ерөнхий консулын газрын ерөнхий дэд консул Жан Ийши Дундговь аймагт албан айлчлал хийлээ. Ерөнхий дэд консулыг Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Засаг даргын тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэн болон бусад удирдлагууд хүлээн авч уулзсан юм.
Албан уулзалтын үеэр аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ цаашид үйлдвэрлэл, уул уурхай, аялал жуулчлалын чиглэлээр боломжит бүх талаар хамтран ажиллах саналыг тавилаа. Түүнчлэн Засаг даргын тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэн цаашид төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, чадавхжуулах сургалтад хамруулах талаар хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллах саналыг хэлсэн юм.
Мөн энэ удаагийн айлчлалын үеэр Дундговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурлагаараа тэргүүлэгч болон сурах хүсэл эрмэлзэлтэй 36 сурагчид нийт 50 мянган юаны мөнгөн тусламж үзүүллээ.
Айлчлал хийсэн зочдод "Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын сурагчид урлагийн тоглолтоо толилуулав.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!