АРХАНГАЙ АЙМАГ АВТО ВОКЗАЛ ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГИЙН ТӨВТЭЙ БОЛНО

🕔 2017/07/06 15:27
АРХАНГАЙ АЙМАГ АВТО ВОКЗАЛ ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГИЙН ТӨВТЭЙ БОЛНО
Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан авто тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх зорилтын хүрээнд баруун бүсэд зорчих зорчигчдын ая тухтай байдлыг хангах зорилготой автовокзал, техникийн хяналтын үзлэгийн төв энэ оны 11 сард ашиглалтанд орно. Өнөөдөр уг барилгын шавыг тавих ёслол болж, УИХ-н гишүүн Г.Тэмүүлэн, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын дарга н.Дэлгэрнаран, аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа, аймгийн авто тээврийн төвийн дарга Б.Түмэнжаргал, Эрдэнэбулган сумын засаг дарга Ж.Гурвантамир нар нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Автовокзал, техникийн хяналтын үзлэгийн төвийн барилга нь 2,3 тэрбум төгрөгөөр баригдах ба барилгын зураг төслийг "Форум арт" компани хийж гүйцэтгэсэн бол барилгын гүйцэтгэгчээр "Гурван тамир" компани шалгарчээ.
АРХАНГАЙ АЙМАГ АВТО ВОКЗАЛ ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГИЙН ТӨВТЭЙ БОЛНО
Энэ төв ашиглалтанд орсоноор 20-30 хүний тогтмол ажлын байр бий болох ба зорчигчдын ая тухыг хангасан хүлээлгийн танхим, амрах өрөө, үйлчилгээний төвүүд байхаас гадна авто тээврийн үзлэг оношилгоог хийх цогц төв болох юм.
Аймгийн Засаг даргын 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Хэрэглэгчээс үйлдвэрлэгч аймаг болох" зорилтын нэгэн томоохон ажил "Архангайд үйлдвэрлэв" худалдааны төв энэхүү авто вокзалын хажууд баригдах юм. Ингэснээр аймгийн иргэдийн орлого, ажлын байр нэмэгдэх юм.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!