Дундговь аймгийн хүн ам 589 хүнээр буюу 1,3 хувиар өсчээ

🕔 2017/01/06 12:17

Дундговь аймгийн хүн ам 589 хүнээр буюу 1,3 хувиар өсчээ

 

2016 оны жилийн эцсийн байдлаар аймгийн нийт хүн ам 45515 болж өмнөх оноос 589 хүнээр буюу 1,3 хувиар өслөө. Луус, Сайхан-Овоо , Адаацаг, Цагаандэлгэр, Гурвансайхан сумдын хүн ам өмнөх оноос 0,5-2,4 хувиар буурсан бол бусад сумдын хүн ам 0,2-3,5 хувиар өссөн байна. Хамгийн их өсөлтэй сум Сайнцагаан сум бол хүн ам нь хамгийн их буурсан сум Баянжаргалан сум байна. 

Нийт хүн амын 22618 нь буюу 49,7 хувийг эмэгтэйчүүд, 50,3 хувийг буюу 22897 нь эрчүүд байна. Нийт хүн амын өсөлтыг сүүлийн 5 жилээр авч үзвэл 2012-2014 онуудад хүн амын тоо 0,4-0,5 хувиар буурч байсан бол 2014-2016 онуудад 1,3-1,6 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй байна. 

http://dundgovi.gov.mn/mn/index.php?pid=77&nid=7981

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!