ОЛОН УЛСЫН ТАРХИ СУДЛААЧИД ДЭЛГЭРИЙН ЧОЙРТ ХУРАЛДЛАА
"Дэлхийн Тархи Судлалын Холбоо" буюу
"World Neuroscience Society" болон
"Монголын Тархи Судлалын Холбоо"
Намрын
тунгалаг сайхан энэ өдрүүдэд "Монголын Тархи Судлалын Холбоо"-ноос
"Олон Улсын Тархи Судлалын Хурал" зохион байгуулж гайхамшигтай болж
өндөрлөж байна. Үүнд "Зава Дамдин Судар Бичгийн Хүрээлэн" хамтран
ажиллаж гайхамшигтай нэгэн өдрийг "Дэлгэрийн Чойрын Хийд" дээр Тархи
Судлалын Шинжлэх Ухааны нээлттэй хурал хийлээ. Үүний дараа Зава Дамдин Судар
Бичгийн Хүрээлэнгийн зарим нэгэн
эрдэм шинжилгээний бүтээлүүд болон эд зүйлстэй танилцацгаасан бөгөөд бас Монгол
орны түүх шастир, шашин соёл, урлагийн бүтээл, сонгодог урлагтай танилцаж,
эрдэмтэд маш ихэд сонирхон таалсан юм.
Энэхүү арга хэмжээнд Дэлгэрийн Чойрын Хийдэд
уригдаж очсон зочид нь
"Монголын Шинжлэх Ухааны Академ"-ийн
ерөнхийлөгч Д.Рэгдэл гэргийн хамт, Дэлхийн Тархи Судлалын Холбооны ерөнхийлөгч
эрдэмтэн Профессор Пьер Магестретти гэргийн хамт, Неиросайнсын институтын
профессор, NEUROSCIENCE сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма , Нобелын
шагналт тархи судлаач Профессор Эдвард Мозер, Дэлхийн тархи судлалын
байгууллагын гүйцэтгэх захирал Стефани дө ла Рошфуков, Японы Тархи судлаач
профессор Томоми Шигэмори, Японы тархи судлаач профессор Тэцүяа Хиромото, Японы
тархи судлаач Профессор Дайжиро Янагисава, Тайваны тархи судлаач эрдэмтэн
профессор Хсүэх-Чэнг Чианг, ОХУ-ын нарийн мэдрэлийн мэс засалч доктор Иван
Степанов, Профессор, Шинжлэх ухааны доктор Д.Мөнхбаяр, Эрдэмтэн нарийн бичиг
Я.Сумъяа, Монголын Неиросайнсын нийгэмлэгийн тэргүүн Тархи судлаач Доктор
Л.Баттүвшин, Монголын Неиросайнсын нийгэмлэгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга
доктор Б.Сэвжидмаа, Монголын Неиросайнсын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал доктор
Б.Дамдиндорж, Монголын Неиросайнсын нийгэмлэгийн гишүүн судлаач О.Ундармаа,
Н.Эрхэмбаяр, О.Ширнэн, Д.Анхбаяр нар бөгөөд нээлттэй хэлэлцүүлгээр "Тархи
болон Сэтгэл тусдаа зүйл үү нэгэн зүйл үү хэмээх тэргүүтэй олон сонирхолтой
мэтгэлцээн өрнөсөн ба Монгол Улсад Тархи Судлал хөгжүүлэх талаар хуралдлаа.
Бас "Шашингүй шинжлэх ухаан доголон, шинжлэх
ухаангүй шашин сохор юм." хэмээх Альберт Эйнштейний эшлэлийн тухай ярилцаж
энэхүү саналтай эесэн бас Тархи Судлал дээр шинэ нээлт бүтээл гаргах нь хүн
төрөлхтөнд маш чухал болох тухай зөвлөлдсөн гайхамшигтай уулзалт хурал боллоо.
Эрдэмтдэдээ талархлаа! Монгол хүн бүхэн тархиа
ашиглан салбар салбартаа бүтээлч байхыг хүсэж байна! Ялангуяа манай төр, нийгэм
оюун ухаан, ажилладаг тархи, хөдөлмөр бүтээл, эрдэм мэдлэг, шинжлэх ухаан буюу
шинжилдэг ухааныг дээдэлдэг болоосой хэмээн хүсэж байна!