ДУНДГОВЬ: Сүрьеэгүй аймаг болохыг зорьж байна

🕔 2018/09/19 11:48

ДУНДГОВЬ: Сүрьеэгүй аймаг болохыг зорьж байна

 

Тус аймгийн хэмжээнд 2018 оныг "Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Тэгвэл энэ аяны хүрээнд "Сүрьеэгүй аймаг” болох зорилт тавин ажиллаж байгаа гэнэ. Үүний тулд мэргэжлийн хоёр эмчийг бэлтгэжээ. Орон нутагтаа дээрх өвчнийг илрүүлэн шинжлэх аппаратгүйн улмаас нутгийн иргэд Улаанбаатар хотыг зорихоос өөр аргагүй байдалд хүрдэг аж.

Харин сүрьеэ өвчнийг илрүүлэх аппаратыг ирэх аравдугаар сард түр хугацаагаар аймаг орон нутгийнхаа хэмжээнд ашиглахаар захиалжээ. Дундговь аймгийн хэмжээнд сүрьеэ өвчний гаралт 2016 оны байдлаар 30 байсан бол 2017 онд дээрх тоо есөөр нэмэгдсэн байна.

Л.Зул

www.zindaa.mn


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!