Дундговь аймаг “Сакура гарден”-тай болно

🕔 2017/05/12 14:18

Дундговь аймаг  “Сакура гарден”-тай болно

Хуурай уур амьсгалтай, цөлжилт эрчимтэй явагдаж буй Дундговь аймгийн төв Сакурабүхий цэцэрлэгт хүрээлэн бий болох нь."Дунд говь –Хөгжлийн төв” ТББ, "Монгол Хятадын эх үрсийн нийгэмлэг” хамтрантус аймгийн төвд 10 га талбайд сакуратарихаар болжээ. Япон, Солонгос зэрэгчийглэг уур амьсгалтай оронд түгээмэл ургадаг сакураг Монголд нутагшуулж, эрчимтэй явагдаж буй цөлжилтийн эсрэг тэмцэх ажилд хувь нэмрээ оруулах зорилгоор энэхүү ажлыг зориглон эхлүүлсэн байна.

Энэхүү сайн үйлсийн аяныг санаачлагч ТББ-ынхан бүх нийтээр мод тарих өдөр буюу 5-р сарын 13-нд Дундговь аймгийн төвд очиж 150 ширхэг сакурагийн тарьц суулгах юм байна.Энэхүү ажлыг Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо, "Үгийн хүч” эмэгтэй сэтгүүлчдийн клубын сэтгүүлчид дэмжин ажиллаж байгаа бөгөөд сакура тарихад сайн дураар оролцохоор болжээ.

Б.Сондор

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!