Ай.Төмөр-Очироос С.Баярт бичсэн гунигт захидал

🕔 2018/04/30 13:04

Ай.Төмөр-Очироос С.Баярт бичсэн гунигт захидал

 

Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ай.Төмөр-Очир Ерөнхий сайд асан С.Баярт хандан захидал бичсэнээ  цахим хуудастаа байршуулжээ. Захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Үрэнхий гайт гунигт  гуай муугийн ёс биш Монголын ёс САЙН БАЙНА УУ л гэхээс дээ.  Та ганцаар идсэн ГАХАЙ таргалахгүй гэж мэдэхгүй юү . Хөрөнгөө тат гэж ЧӨТГӨР чамд шивнэхгүй байна уу . Амь нас ХАУС – ууд хоёрын чинь аль нь үнэтэй байдаг юм . Ингэж тамд хэвтэж байх чамд сайхан уу .

Амьтны хараал идээд цаддаггүй ээ . Ичих айх . санах сэрэх мэдрэмж алга уу . Ер өмхий  гайт С.Баяр аа. Нас чинь хэд билээ . Яс чинь хэнийх билээ . Цус чинь ямар билээ . Аав ээжийн нэр хугарах .алаг үрсийн нүүр хагарах хамаагүй юу . Мөнгөтэй хүн мөнхрөхгүй ээ . Үхэхдээ үүрээд явахгүй ээ … гэж О.Дашбалбар хэлсэн юм .

Чи бол үүрээд л явах нь л дээ . Ханаж цаддаггүй хар мангас цадаж ханадаггүй цагаан шулам болжээ би гэж бодогдохгүй байна уу . Өөрийнхөө дотор хүнтэйгээ ярьж үзэв үү . Өрнө дорны доторх хүмүүстэй бол их л шивнэлдсэн хүн шүү .чи . Та … Өөртэйгээ нэг шивнэлдэж үзээрэй .хө

Үхэх хүнд үг хэрэггүй ээ гэдэг .Тэгвэл бас үг бүү хэл үр хүүхэд чинь ч хэрэггүй шүү дээ .
Үхэл ямар нуруу төөлж шүд татах биш . Алдар нэр албан тушаал асуух биш . Авгай хүүхэн аль бүхэнтэй альбинтаж явсаныг чинь … гайхах л байх аа .

Баяраа Үнэн чамаас дэндүү хол үхэл дэргэд чинь өнгийж байна шүү .хө Одоо болно доо . Хүний буян худгийн ус хоёр хэмжээтэй дээ .
Түүх бузарлаж түмний хараал хүлхэж хэвтэх сайхан байна гэж үү . Үхсэн хойно чинь үрсийн чинь мөр дээрх мөс ус болж гэсээд хэдэн үеэрээ тэд хүний өөдөөс харахааргүй болж байгаа юм биш үү .

Үхсэний дараа ч хүнд нэр төр гэж байдаг .
Ард түмэн их ч итгэсэн .Чи биднийг тэднийг хулхидсан . Итгэл даагаагүй ээ .Тэр ч бүү хэл чи эх орноосоо урвасан . Олон ч торойнуудыг дагуулсан .Тэд чиний л мөрөөр сажилсан .

Авдарт багтахгүй мөнгө чинь авсанд багтахгүй зовлон болж чи тамд уналаа . Тамын тогооны ёроолоос чи хашгир .таван тивийн доншуучдад монголыг зарж идсэн нүгэл чинь хангалттай . Нүгэл нүдээрээ гардаг гэлцдэг .

Тэгвэл таны нүгэл нүх болгоноор чинь гоожиж дуусавч тоочиж баршгүй билээ . Санаа сохор бол нүд сохор . чих дүлий . хамар таглаатай . халуун хүйтнийг ч эс мэдэрнэм .

МЭДРЭМЖ МУУТАЙ МЭЛТИЙЖ ЯВСНААС
МЭДРЭЛИЙН ЭМНЭЛЭГТ ГӨЛИЙЖ  ХЭВТЭЭРЭЙ … гэж нэгэн эрхэмд би хэлж байсан юм .
Энэ үг өөрт чинь энэ удаа яг таарч  яв цав дүйлээ . Бод бод … хө .Чи дутуу л бодоод байна үү .

Шоронгийн ханаар шоргоолж гүйнэ үү . Түүнээс асуу . – Би ер нь юуг хэзээ яасан юм бэ …гэж асуу даа . Тэр чамд таарсан хариуг чинь өгнө өө .
Санж ийн Баяраа чи манжийн баяр болсон шүү . Хүн хэдий ухаантай ч хэлэхээс наашгүй санахгүй . цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоорохгүй .

Баяр аа .Чи өнгөрснөө эргээд нэгэнтээ харна уу . Бага залуу нас .бартаа даваатай амьдрал . балгаж . салгаж .гулгаж тэшиж явсан үе чамд байгаа шүү .

Дандаа дурдан бүсээр даллуулаад .дардан замаар давхиулаад . хурдан морь шиг дүүлүүлээд байгаагүйг чинь түмэн олон мэднэ дээ .Эр хүн эр хүндээ хайртай би тэр болгоныг бичихгүй ээ .

Дөчин мянгатын дошин дээрх бурхи явсанаараа асуудалд хандаад байвал ард олон чамайг мөндөл байтугай болгоно шүү .Одоо чи хавханд оржээ . Мөнгөө төлөөд хавхнаасаа мултарч чадахгүй юу .

Тэгвэл одоо хавхандаа үхсэн тарвага л болж таарах нь дээ . Төр чамайг нудрах сонирхолгүй дээ .Чиний амь уг нь өөртөө . үр хүүхдүүддээ л хэрэг болмоор юм . Тэрнээс бусдад бол гөлөгний байтугай гөлчгийний үнэгүй шүү дээ .

Мөнгөний бузраас болж олон сайхан хүн үхэлд мордоцгоосон доо . Тэднийг нэрлэж үлдэгсэдийнх нь нүүрийгг түлж . чихийг халууцуулалтай нь биш дээ .

Энэ захидалыг би элэгнийхээ цусаар бичиж байна . Санжийн БАЯР ын сайн дүү нар сайхан ” гүү ” нүүд болох Ч Сайханбилэг . С .Баярцогт нараа та нар ч гэсэн таарсан таар шуудайнууд ажээ .

Улс төрд уучлалт гуйх … гэж том гарц байдаг юм шүү .
Амьнаас үнэтэй авилга . ард түмнээс үнэтэй харийнхан байна гэж би итгэхгүй л байна шүү . Орон гүрний хойморт завилж явсан та нар өнөөдөр шорон гяндангийн ёроолд ” шавьж ” болж хэвтэх ч гэж дээ …

Улс төрийн бузраас болж ухаанд чинь ухна ишиг үхчихээгүй бол ухаараач .Үүнийг эс ухаарваас сүүдэр чинь мөөрөх .сүнс чинь төөрөх болно шүү .

Хүний нохойд хаях … аар өөрийн нохойд өг гэдэг үгийг чи мэдэх үү .Монголын ард түмний баялагийг харьд аваачиж овоолчихоод чи амар тайван сууж яаж чадаж байна аа . Үгүй ээ. Ингэхэд чи ер монгол уу .

Миний ард түмэн чинь тэнгэр шиг уудам сэтгэлтэй зон олон шүү .Чамайг зөв ухаарвал тэврээд уйлах ч энүүхэнд шүү .
Эр хүн алдаал биз .Эрэг нэг нураа л биз …

Заан хэдий том ч том ч
Замын аясыг дагадаг
Жанжин хэдий том ч
Олны аясыг дагадаг юм.

Хорвоо гэдэг уужим шүү .
Хожгор толгой чинь л мэдэж дээ .

Баяртай . Баяр аа.  ҮРЭНХИЙ ГАЙТ АА.

Ард түмнээ төлөөлж алаг сарваа шиг арван хуруу цуцаан . ардаг бодолтой арслан тэргүүнээ агсчин байж тэрлэсэн
ЯРУУ НАЙРАГЧ . СЭТГҮҮЛЧ ЗОРИГТНУУД ОВОГТ АЙЛТГҮЙН ТӨМӨР ОЧИР

Хаврын адаг улаан луу сарын шинийн наймны төмөр суудалтай улаан нохой өдөр ЯРГИЖ БИШ БОРГОЖ тэрлэвэй .

2018 – 04 – 24

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!