Яг л ийм залуутай учиртлаа ганц бие бүсгүй хэвээр үлдээрэй

🕔 2017/07/28 17:05

Яг л ийм залуутай учиртлаа ганц бие бүсгүй хэвээр үлдээрэй

Энд дүрсэлсэн шиг залуутай учиртлаа ганц бие амьдралаас уйдах хэрэггүй шүү бүсгүй минь. Бүү яар… Чамаар бахархаж, чамтай хамт гудамжаар хөтлөлцөөд явахдаа "Энэ чинь миний бүсгүй” гэж чамаар гангардаг тийм л залуутай учиртлаа ганц бие байхыг илүүд үзээрэй.

Хэний ч дэргэд байсан хамаагүй чамайг үнсэхээсээ ичдэггүй, гарыг чинь өдөр бүр дулаан атгандаа бүлээцүүлдэг эр хүн насан туршийн чинь баатар эр, хамгаалагч эр нөхөр чинь байх болно. Чамтай уулзчихаад зүгээр салаад явчихдаггүй, харин чамайг гэрт чинь хүргэж өгөөд аав, ээжид чинь өөрийгөө танилцуулахыг хүсдэг залуутай учиртлаа ганц бие үлдээрэй.

Чамтай найзуудаа танилцуулахаасаа өмнө тэдэнд чиний тухай хэдийнэ жич ойлгуулчихсан, чиний тухай ихийг ярьж өгсөн залууг сонгоорой. Өөрт нь юу ч тохиолдож байсан хамаагүй зөвхөн чамтай л уулзахын тулд хаанаас ч зориод ирж чадах залуутай учиртлаа ганц бие амьдралаасаа уйдах хэрэггүй.

"Гэртээ хариад мэссэж бичээрэй. Очсон гэдгээ дуулгаарай” гэж хэлээд духан дээр чинь зөөлхөн үнсэх эр хүн чиний насан туршийн амьдрал байх болно. Аавтай чинь уулзахдаа чамаар бахархаж, чамтай л энэ насаа туулахыг чин зүрхнээсээ хүсч буйгаа ойлгуулж, хэлж чаддаг залуутай учиртлаа ганц бие байгаарай.

Ийм хүн хэзээд чамайг хайрлаж, хэзээд сэтгэл нь хувирдаггүй юм. Асуусан асуулт бүхэнд чинь утасны цаанаас түргэхэн хариу илгээдэг залуу бол чамд хайртайн илрэл юм шүү.

Элдэв тоглоом тоглох завгүй, харин үнэн шударга байдалд тэмүүлэгч эр хүнтэй учиртлаа ганц бие амьдрал чамд тустай. Ийм эрчүүд амьдралыг тоглоом гэж хардаггүй харин жинхэнэ тулаан, үнэн шударгын дэнс гэдгийг мэддэг учраас амьдралдаа хариуцлагатай, үр хүүхдийнхээ өмнө гэм нүгэлгүйгээр амьдарна.

Чиний үнэ цэнийг мэддэг, хэтэвчинд чинь анхаарлаа хандуулдаггүй, чамаар зоогийн газар даалгахыг биш харин чиний өмнөөс үргэлж бүхнийг хариуцахыг хүсдэг эр хүнтэй учиртлаа ганц бие хэвээр үлдээрэй. Үгээ залгиж чаддаг, гэхдээ хэрэгтэй үед хамгийн үнэн үгийг хэлж чаддаг эр хүнийг хүлээгээрэй.

Буруу үйлдлийнхээ төлөө уучлалт гуйж чаддаг эр хүн бол жинхэнэ хамтрагч. Чиний хүсэл мөрөөдлийн төлөө өөрийгөө золиосолж чадах эр хүнтэй учирсан цагт л чи жаргана. Энэ бол хайрын үнэ цэнэ юм.

Чамд огтхон ч эргэлзээ төрүүлэхгүй эр хүнтэй учиртлаа ганц бие үлдээрэй. Чамайг хүсэл мөрөөдөлдөө багтаадаг, ирээдүйгээ чамтай хамт төсөөлдөг эр хүн амьдралын чинь хань болж чадна. Хамгийн түрүүнд "Хайртай шүү” гэж хэлдэг эр хүнийг сонгоорой. Учир нь тэр чамд өөрийнхөө хайрыг өдөр бүр мэдрүүлэхийг хүсч байгаа нь энэ юм шүү.

Чиний төлөө хэзээ ч хичээл зүтгэлээ орхихгүй, чиний л төлөө насан туршдаа бүхнийг хийх эр хүнтэй учиртлаа ганц бие хэвээр үлдээрэй.

Эх сурвалж: Mongoljingoo

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!