ЧАМД ХАРУУЛАХЫГ ХҮССЭН ЗҮЙЛС МИНИЙ ЕРТӨНЦ

🕔 2018/04/04 13:12

 

Үүр цайхыг чамдаа харуулахыг хүсч байна... Түнэр харанхуйгаас гэгээ орохыг , шувууд жиргэхийг , чийгний үнэр , хорвоо дэлхий амар амгалан нойрсож буйг , бүх хүн зүүдний ертөнцдөө амьдарч байхад чи бид хоёр л энэ ертөнцөд хоёулхнаа үлдсэн мэт мэдрэмж өгөхийг... Бороонд хамт норохыг хүсч байна... Дэлхий тэр чигтээ угаагдаад , бүх зүйл өнгөө сэргээсэн юм шиг , чи бид хоёрын сэтгэл ч дагаад ариуссан юм шиг тийм мэдрэмжийг амсуулмаар байна... Өөрийгөө мэдрүүлмээр байна... дуу сонсоод юу боддогийг , дуугаа хураагаад яаж туньдагийг , дотор хүнтэйгээ хэрхэн ярилцдагийг , чамайг санаад яаж гунигладгийг харсан бол чи нэг бол үүрд үлдэнэ, эсвэл замхран одно. Хүн болж төрсөний утга учрийг, энгийн зүйлсэд агуу зүйлс хэрхэн далд нуугддагийг, хайр гэгч зүйл хажууханд чинь байсныг, хамтдаа ямар сайхан зүйлсийг туулахыг үзүүлэх гэсэн юм. Тиймээ чи надаас айж байгаа... Амлалт бүхнээ биелүүлж чадахгүй гэхээс айсан, гэхдээ зорилго болгож хэрэгжүүлэх зүйл байна. Хамт байж чадахгүй гэвэл сэтгэл дотроо тээгээд амьдарч чадна. Хайртай гэж хэлэхгүй ч байж магад , гэхдээ чиний жаргалын төлөө сүнсээ ч худалдахад бэлэн гэнэн , томоогүй , залуу харуулах зүйлсээ бэлдээд хүлээж байна. Өдөр шөнийн алинд ч хорвоо үнэн төрхөө сольдоггүй Үхэх сэхэхийн чөлөөнд ч жинхэнэ хайр хувирдаггүй юм шүү...

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!