Эдгээр ахуйн бүтээгдэхүүнийг яг одооноос хэрэглэхээ боль! Учир нь...

🕔 2018/04/26 13:23

Эдгээр ахуйн бүтээгдэхүүнийг яг одооноос хэрэглэхээ боль! Учир нь...

 

Өдөр бүр бид нэг удаагийн нойтон салфетка ашиглаж, нэг удаагийн аяганд кофе уух гэх мэтээр маш олон төрлийн ахуйн асуудлуудтай тулгарч байдаг. Гэхдээ ийнхүү хэрэглэх үедээ бид тухайн зүйл бидний эрүүл мэнд болон байгаль орчинд хэрхэн нөлөөлөх талаар огтхон ч бодож байгаагүй байх. Тэгвэл та дараах ахуйн бүтээгдэхүүнийг яг одоо хэрэглэхээ зогсоох хэрэгтэй. Яагаад гэж үү?

Эдгээр ахуйн бүтээгдэхүүнийг яг одооноос хэрэглэхээ боль! Учир нь...

1Гялгар уут

Гялгар уут нь байгаль орчныг хордуулж буй хамгийн том хаягдал юм. Зарим судалгаанаас харахад жил бүр 3 тэрбум орчим гялгар уутны хаягдал гардаг бөгөөд шингэлт муу учир гол, ус нууранд орж, хогийн цэг гялгар уутаар дүүрсэн байдаг. Мөн гялгар уутыг шатаах нь химийн хорт бодис ялгарах үндэс болдог байна.

Гялгар уут

2Хуванцар ширхэгтэй гоо сайхны бүтээгдэхүүн

Ихэнхи шүдний оо үйлдвэрлэгч байгууллагууд оондоо хиймэл хуванцар нэмдэг байна. Энэхүү хуванцар нь жил бүр далай, нууранд ойролцоогоор 8 сая тонн ордог байна. Хуванцар бөмбөлөгүүд усанд орсноор амьд байгаль болон далайн амьдралд сөргөөр нөлөөлдөг байна. Учир нь тэд маш их химийн бодисыг өөртөө агуулдаг ажээ. Энэ төрлийн хуванцар бөмбөлөгүүд нь биеийн шингэн саван болон гуужуулагчинд мөн агуулагддаг байна. АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама гоо сайхны бүтээгдэхүүнд хуванцар бөмбөлөг хэрэглэхийг хориглосон бөгөөд ихэнхи Европын орнууд энэ дүрмийг баримталж байгаа ажээ.

Хуванцар ширхэгтэй гоо сайхны бүтээгдэхүүн

3Нэг удаагийн нойтон салфетка

Нойтон салфеткийг хувийн ариун цэврээ сахих болон тасалгаа цэвэрлэх зориулалттай ашиглах нь сүүлийн үед нэлээд газар авч байгаа билээ. Хэдийгээр суултуур руу хаяж болно гэсэн заавар байдаг ч үнэндээ нойтон салфетканд хуванцар агуулагддаг учир ариун цэврийн цаас шиг амархан уусдаггүй юм. Ийнхүү суултуур руу урсгаснаар цэвэрлэх хоолойн бөглөрлийг үүсгэх бөгөөд үүнээс болж далайн эрэг дээр их хэмжээний хог хаягдал үүсэж байгаа ажээ.

Нэг удаагийн нойтон салфетка

4Нэг удаагийн татуурга

Нэг удаагийн татуургыг ган төмрөөр хийдэг бөгөөд үүнийг хэрэглэхэд их хэмжээний ус ашигладаг байна. АНУ-д л гэхэд 2 тэрбум нэг удаагийн татуургыг хаядаг гэнэ. Байгаль орчноо хамгаалахын тулд олон удаагийн татуурга эсвэл цахилгаан татуургыг ашиглах нь зүйтэй хэмээжээ.

Нэг удаагийн татуурга

5Нэг удаагийн зай

Зайнд байгаль орчинд муугаар нөлөөлөх кадьми, тугалга, мөнгөн ус гэх мэт маш олон хорт элемэнтүүд агуулагдсан байдаг. Эдгээр нь усанд урсаж орсноор орчин тойрны бохирдлыг үүсгэдэг. Хэрвээ шатаах юм бол хүнд металлууд агаарын бохирдлыг ч мөн үүсгэнэ. Зайг дахин боловсруулдаг байгууллага нэлээд газар авч байгаа хэдий ч цэнэглэх боломжтой зайг сонгож авч хэрэглэсэн нь дээр хэмээн зөвлөжээ.

Нэг удаагийн зай

6Дүрдэг цай

Бидний хэрэглэж дассан дүрдэг цайны уутанд хуванцар багтдаг байсан бол сүүлийн үед нийлэг болон полиэтилен ашиглах болжээ. Хэдийгээр хуванцар ууттай дүрдэг цай нь амархан аагшдаг хэдий ч биед хортой бодисыг гадагшлуулдаг байх магадлалтай гэжээ.

Дүрдэг цай

7Нэг удаагийн савх

Хятадуудын хэрэглэдэг нэг удаагийн савх нь Азийг ой модгүй болоход маш ихээр нөлөөлж байгаа ажээ. Гринписын судалгаанаас харахад жилд 4 сая модыг ашиглаж 57 тэрбум савх хийдэг байна. Үүнээс гадна савх нь химийн урвалд ордог учир амьсгалын замын өвчин үүсгэх магадлалтай юм. "Amnesty International"-ын мэдээлж байгаагаар зарим савхыг хорих ангид хийдэг бөгөөд энэ нь хүний эрхийг зөрчиж байгаа хэрэг хэмээн үзжээ.

Нэг удаагийн савх

8Триклозан агуулсан саван

Ихэнхи саванд триклозан хэмээх бодис агуулсан байдаг бөгөөд энэ нь хулганыг хорт хавдарт хүргэдэг байна. Үүнээс гадна триклозан нь маш бат бөх чанартай учир сайн уусахгүй байх ч магадлалтай. Хэрвээ триклозан далайд, нуур, голын усанд орсноор ашигтай бактериудыг устгадаг байна. Саванд триклозаныг ашиглахгүй байх үйл ажиллагаа эрчимтэй өрнөж байгаа хэдий ч аливаа барааг худалдаж авахдаа найрлагыг нь сайн уншиж худалдан авалт хийж байхыг зөвлөж байна.

Триклозан агуулсан саван

9Жирэмснээс хамгаалах эм

Жирэмснээс хамгаалах эм нь нуур, далайн, голын усанд орсноор загасны үржилд мөн л сөргөөр нөлөөлж байсан гэнэ. Тиймээс хэрвээ дутуу уугаад үлдсэн эм байвал усны хоолой руу битгий хаяж байгаарай хэмээжээ.

Жирэмснээс хамгаалах эм

10Хөөсөнцөр

Нэг удаагийн хэрэглээний бүх зүйлий хөөсөнцөрт хийдэг боловч энэхүү хөөсөнцөр нь хөрсөнд маш удаан шингэдэг байна. Ингээд хогийн цэг дээр хаягдсан хөөсөнцөр нь ой мод, гол горхи, жижиг төрлийн амьтныг ч мөн хордуулдаг. АНУ-ын хэд хэдэн хотод хөөсөнцөр хэрэглэхийг хориглосон байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!