Танан цагаан шүдтэй болохын тулд

🕔 2018/03/10 17:24

 

Таны шүдийг юу гэмтээж, шарлуулдаг вэ?

Кофе

Кофе бол бидний өдөр тутмын хэрэглээний нэг. Өглөө кофе ууж сэргэлэн болохын тулд уудаг. Кофены хар өнгө нь шүдний цагаан байдлыг алдагдуулдаг. Өдөр бүр уух тусам таны цагаан шүд бага багаар шарлана. Хэрэв та кофены мангас бол кофе уусны дараа байнга сойзоор угааж хэвших хэрэгтэй. Ингэснээр шарлах профессыг удаашруулдаг.

Кола

Коланы сахарын хэмжээнээс бус, мөн коланы бараан өнгө нь шүдийг хурдан шарлуулдаг. Яг л кофетэй адилхан.

Жимсний шүүс

Бараан өнгийн бүтээгдэхүүнүүд бүгд шүдийг шарлуулдаг байх нь. Усан үзэм таны биед маш их сайн боловч харамсалтай нь шүдэнд нөлөөлдөг. 

Алкогол

Зарим төрлийн алкогол нь бараан өнгөтэй байдаг. Жишээ нь вино байж болно. Вино хүний биед мөн адил сайн боловч шүдэнд тань сөрөг байх нь. Шүдээ хамгаалахын тулд цагаан вино ууж болно.


Тамхи

Тамхины сөрөг нөлөөний тухай бид бүгд мэднэ. Тамхины утаа шүдэнд, биед муу гээд сайн зүйл огт байхгүй. 3-5 жил тамхи татахад таны шүд гайхалтай шар болох болно.

Цайруулахын тулд:

Хүнсний сода

Хүнсний сод таны шүдийг цайруулахад туслана. Зарим хүмүүс хүнсний содоор 7 хоногт 1-3 удаа шүдээ сойздох нь байдаг. Энэ бол эерэг зуршил мөн бөгөөд урьдчилан сэргийлэхийн тулд хүнсний содыг ашиглаж болно.

Цайруулагч шингэн хэрэглэх

Тусгай зориулалттай цайруулагч шингэн гадуур байдаг. Үүнийг ч гэсэн ашиглаж болно.

Цайруулах зориулалттай оо хэрэглэх

Гэхдээ ийм төрлийн оог байнга хэрэглэж болохгүй. 7 хоногт 3-4 удаа хэрэглэх нь зүйтэй. Байнга хэрэглэх тохиолдолд шүдний паалан гэмтэнэ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!