Олны танил дуучин хар тамхи хилээр оруулж ирж байгаад баригдлаа

🕔 2016/05/26 18:53

 


Замын-Үүдийн гааль дээр өчигдөр тагнуул болон хуулийн байгууллагынхан очиж ажиллажээ. Ажиллаж байхдаа тэд хар тамхи болон мансууруулах төрлийн бодисыг их хэмжээгээр нууцаар оруулж ирэхийг завдсан нэгэн иргэнийг илрүүлэн шалгаж эхэлсэн байна.

Баттай эх сурвалжийн хэлж буйгаар тус этгээд нь монголчуудын сайн мэдэх олны танил дуучин байсан гэдгийг хэлэв. Харин өөр нэг эх сурвалжийн хэлснээр "Замын-Үүдийн гаалиар олны танил эрхэм их хэмжээний хар тамхи оруулж ирэх гэж байна” гэсэн мэдээлэл авсны дагуу тагнуулынхан очиж шалгалт хийсэн гэх.

Ийнхүү ард түмнийхээ хай хүндэтгэлийг хүлээсэн олны танил дуучин залуу хар тамхины хэргээр саатуулагдаж, Эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж эхэлжээ.

Сүүлийн үед урлагийнхан тэр дундаа хип хоп хамтлагийнхан уран бүтээлээс хөндийрч, хувь хувийн бизнесээ хөөгөөд сураггүй болсон гэж хэлж болно.

Тэгвэл зарим нэг нь амар хялбар аргаар ахиу мөнгө олохын тулд ийнхүү хар тамхины бизнесийг хууль бусаар эрхэлж, ашиг хонжоо олж эхэлсэн гэдэг.

Гэхдээ тэд ашиг олохоос гадна өөрсдөө татаж хэрэглэдэг гэсэн яриа ч байгаа юм.

О.Сайхан

Zaluu.com

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!