Б.Баатараас болж П.Анужин, Ч.Ундрал нарын хэрэлдэж буй бичлэг цацагдлаа

🕔 2016/05/26 12:39

 

Хөтлөгч П.Анужин "Hero” энтертайнмент студийн захирал, найруулагч Б.Баатартай хамтарч "Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгийг санаачлан олны хүртээл болгосон. Тус нэвтрүүлэг цацагдсан даруйдаа олны анхаарлыг татаж, үзэгчдийн үзэх дуртай нэвтрүүлэг болж чадсан.

Гэвч сүүлийн үед нэвтрүүлэг цацагдахаа больж, найруулагч Б.Баатар болон хөтлөгч П.Анужин нарын дунд хэрүүлийн алим яригдаж, улмаар тэдний талаарх янаг амрагийн асуудал олны дунд цацагдаж эхэлсэн. Мөн П.Анужин болон МАН-хан руу чиглэсэн нэвтрүүлгийн зарим бичлэгүүд эхнээсээ алдагдаж нийтэд цацагдаад байгаа.

Энэ бүхэнд П.Анужин " зориудаар миний нэр хүндэд халдах гэсэн, цаанаасаа зохион байгууллаттай явуулга" хэмээн хардаж, цахим хуудсаараа хэд хэдэн удаа мэдэгдэл хийж байсан. 

Тэгвэл дээрх сэдвийн эргэн тойронд болж байгаа асуудлаар П.Анужин VTV телевизийн "Шударга ярья" нэвтрүүлэгт орж, илэн далангүй яриа өглөө.

Харин тус нэвтрүүлгийн үеэр  П.Анужин, Ундрал хоёр муудалцаж байгаа бичлэг цацагдаж эхэллээ. П.Анужин Ундрал руу нилээд уурлаж дайрч байгаа нь тус бичлэгэнд бичигджээ.

У.Сайхан

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!