ЗАР »
Хоол үйлдвэрлэгч салбарынхан зөвлөлдөж байна
Мэргэжлийн зэрэг дэвтэй ч түүнийхээ урамшууллыг авч чаддаггүй, эрх ашиг нь зөрчигдөж байгаа талаар тогооч нар ярьж байна. Өнөөдөр Мандалговь хотод болсон Хоол үйлдвэрлэгч, үйлчилгээний салбарын аймгийн анхдугаар зөвлөлгөөнд тус аймагт ажиллаж амьдарч буй тогооч нарын 100 шахам төлөөлөл оролцсон бөгөөд тэд тулгамдаж буй асуудлаараа ийнхүү санал бодлоо солилцсон юм.
Тогооч нарын хөдөлмөрийн үнэлэмж бага, сургууль, цэцэрлэгт ажиллаж буй тогооч нар хамгийн багадаа 260, ихдээ 650 хүүхдийн үдийн цай, хоолыг ганцаараа бэлтгэн хийж байгаа ч багш нартай адил ур чадвараа үнэлүүлж, илүү цагаар хөдөлмөрлөсөн хөлсөө авч чаддаггүй, хувийн хэвшлийн байгууллагад ажилладаг тогооч нарын хувьд ч гэсэн ажил олгогчдын зүгээс эрх ашгийг нь зөрчдөг явдал мунддаггүйг тэд ярьсан юм.
Зөвлөлгөөнд уригдан оролцсон Монголын Тогооч нарын холбооны ерөнхийлөгч М. Баасандорж тогооч нарын эрх ашгийг хамгаалах үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулагдсаныг дуулгаад ирэх намар Монголын Тогооч нарын Үйлдвэрчний эвлэлийн хорооны анхдугаар их хурлыг Улаанбаатар хотноо хуралдуулж, тогооч нарт тулгарч буй асуудлыг оновчтой шийдэх арга замыг тодорхойлнохын зэрэгцээ холбооны гишүүнчлэлийг өргөжүүлэх ажлыг чзохион байгуулах ажээ.
Хэдийгээр ашгийн бус төрийн бус байгууллага ч гэлээ үйл ажиллагаагаа чадавхижуулахын тулд тодорхой хэмжээнд ашиг олдог нэг бус үйл ажиллагааг эхлүүлсэн. Тухайлбал "Монгол тогооч” сэтгүүл болон вэб сайт нээж, тогооч нарын мэргэжлийн ур чадварыг ахиулах сургалтын төв байгуулсан. Мөн тогооч нарт зориулсан мэргэжлийн лаборторитой болсон. Тиймээс холбоондоо эвлэлдэн нэгдсэн хэн боловч мэргэжил ур чадвараараа өсч, эрх ашгаа хамгаалуулах боломж өргөн байгааг холбооны ерөнхийлөгч хэлж байна.
Зөвлөлгөөний үеэр тогооч нарын гаргаж ирсэн санал бодлыг нэгтгэн маргааш уриалга гаргана. Мөн асуудлуудыг нэгтгэн ирэх намар болох Тогооч нарын үйлдвэрчний эвлэлийн хорооны анхдугаар их хуралд илгээх юм байна. Өнөөдөр эхэлсэн зөвлөлгөөн маргааш тогооч нарын ур чадварын уралдаанаар үргэлжилнэ.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!