Олимпын аварга Н.Түвшинбаяр Булган нутгаа голж, Х.Баттулгыг даган Баянхонгороос УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болжээ

🕔 2016/05/26 15:01

Олимпын аварга Н.Түвшинбаяр Булган нутгаа голж, Х.Баттулгыг даган Баянхонгороос УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болжээ

 

Дөнгөж сая олимпын алтан медальт Н.Түвшинбаяр аварга Баянхонгор аймгийн Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд нэр дэвших болсон тухайгаа өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Тэрээр Баянхонгор аймгийн ардчилсан намын хорооны хуралдаанаар Х.Баттулга, Д.Ганбат, Н.Түвшинбаяр нарыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээр 100 хувийн саналаар сонгосон гэнэ. Уг нь Н.Түвшинбаяр аварга Булган аймгийн уугуул хүн.

Мөн олимпийн хошой алтан медаль хүртэж элэг нэгт түмнээ баярлуулж байсан ард түмний хайртай бөх. Гэтэл энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвших болсон нь хүмүүсийн сэтгэлд төдийлөн нийцсэнгүй. Тэр тусмаа Булган аймгийнхан  нутгийн бахархал болсон хайртай бөхөө тэс өөр аймгаас нэр дэвших гэж байгаад ихэд бухимдаж, зарим нь гомдлын үг чулуудаж байна.

Нээрээ ч тэс хөндлөн аймгаас нэр дэвшиж буй түүний энэ үйлдлээс харахад Н.Түвшинбаяр аварга Булган нутгаа голсон бололтой. Уг нь ядаж өөрийн төрсөн нутгаасаа нэр дэвшсэн бол нутгийнхан нь иргэд түүнд илүү итгэл үзүүлэх байсан болов уу. 

Ард түмний хайртай бөх "Жүдо бөхийн холбоо"-ны ерөнхийлөгч Х.Баттулга ахыгаа дагаж  хэт улс төрд хутгалдаж байгаа нь учир мэдэх хүмүүсийн сэтгэлийг гонсойлгож байгаа нь нууц биш.  

Хэдийгээр урлаг спортынхон улс төрд орж болохгүй гэсэн хууль байхгүй ч  дуучин нь дуугаа дуулаад, бөх нь бөхөө барилдаад ард түмэндээ хүндлэгдээд явж байвал тэдний нэр хүнд бат оршино. Учир нь сайн хэлүүлдэг улс төрч гэж ховор шүү дээ. ИйнхүүоОлимпын алтан медальт Н.Түвшинбаяр "битон" хочит Д.Ганбат, "оффшор" цол хүртээд буй Х.Баттулга нарыг дагаж нэр дэвшихээр болж байна.

Энэ тухай Н.Түвшинбаяр  "Баянхонгор аймгийн ардчилсан намын хорооны хуралдаанаас 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр бид гурвыг 100хувийн саналаар сонголоо... Баянхонгорын анхны бага олимпоос эхэлж авч байсан амжилтын мэдрэмж дахин мэдрэгдлээ. Баянхонгорчууддаа баярлалаа... Найдварыг тань алдахгүй ээ. Хамтын хүч Амжилт Халтмаагийн Баттулга, Ganbat Dashdondog" хэмээжээ.

У.Сайхан 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!