УИХ-ын сонгуулийн тойрогт хувиарласан мандатын тооны байдал...

🕔 2016/05/24 13:14

Манай эрх баригч Намууд маань эрх ашгийнхаа сонгогч олны эрх ашгийг үл хэрэгсдэгийн тод жишээг УИХ-ын сонгуулийн тойрогт хувиарласан мандатын тооноос харж болно.
- 20 сум, 83,800 хүнтэй Баянхонгорт 3 мандат,
- 17 сум 71,200 хүнтэй Хэнтийд 3 мандат хувиарласан атлаа 
- 19 сум, 81, 200 хүнтэй Увсад 2 мандат хувиарлажээ. 
.
- 15 сум, 46,800 хүнтэй Өмнөговьд 2 мандат, 
- 13 сум, 56,600 хүнтэй Сүхбаатарт 2 мандат хувиарласан атлаа
- 16 сум 60,800 хүнтэй Булганд 1 мандат, 
- 18 сум 60,900 хүнтэй Говь-Алтайд 1 мандат хувиарлажээ.
3000 хүний зөрөөн дээр 1 мандат нэмдэг, 4000-14 000 хүний дутуу байсан ч 1 мандат нэмдэг нь ямар ёс вэ?
Ийнхүү шударга бус хувиарлалт хийсний шалтгаан нь ердөө л улс төр гэж харагдана. 
Увс, Булган, Говь-Алтай аймгууд АН-д санал өгөх магадлал багатай, ер нь Увс, Говь-Алтай хоёр аймгаас Ардчиллаас УИХ-дялалт байгуулж байсан түүх үгүй. Гэвч энэ нь тэнцвэргүйгээр мандатын тоог хасах үндэслэл биш баймаар. Үзэл бодлынхоо төлөө Увс, Булган, Говь-Алтайнхан сонгох, сонгогдох эрхээ хязгаарлуулах, гадуурхагдах учиргүй. Энэ нь "Увс, Алтайнхан та нар АН-д санал өгдөггүй учир цаашаа бай" гэж буйтай агаар нэг. 
Юун ардчилал вэ? Юун эрх тэгш, шударга ёс вэ?


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!