Халаасаа тэмтэрч биш төсвийн хөрөнгө оруулалтаар нутгаа хөгжүүл, Б.Наранхүү гишүүн ээ

🕔 2016/12/13 16:53

Монголын томоохон бизнес эрхлэгчдийн нэг, "Мон-Уран”-ы Наранхүү нэрээрээ алдаршсан энэ эрхэм үүнийг л мэдэхгүй байв гэж. 

Гэхдээ хичээл зүтгэл  нь хэтэрхий чамлалттай санагдаад үүнийг бичиж сууна.

Тэрбээр өөрийнхөө хөрөнгөөр нутгаа хөгжүүлэх гэж яваа монгол дахь цорын ганц хүн ч байж магадгүй юм. Тийм л учраас Дундговь өнөөдрийг хүртэл хоцрогдсон ганц хоёрхон аймгийн тоонд ордог биз. Нэг хүний халаасыг тэмтэрч хөгжсөн түүхтэй газар хаана ч байхгүй. Тэр хүний бэл бэнчин нь хүрэлцэхгүй нь гарцаагүй. Гэтэл Б.Наранхүү гишүүн өөрийн халааснаас аймгийнхандаа орон сууц, машин, мотоцикль, гурил, будаа за тэгээд өгч болохоор юу л байна өгсөөр байгаад бэлэнчлэх сэтгэлгээнд сургачихсан юм байх. Үүнээс нь болоод түүнийг нутагтаа очихоор захын нэг эмгэн л "Эмээдээ нэг машин шидчих” гээд амар заяаг нь үзүүлдэггүй талаар мань хүн гомдоллоод амжсан. Түүний ярианаас Дундговлийнхон бол баян айлын хүүхэд шиг л бэлэнчлэх сэтгэлгээтэй, түүнийхээ хэрээр "аав”-аасаа байнга мөнгө нэхэж, ядраадаг "хүүхдүүд” юм байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. 

Ингэж ганцхан хүнээс хараат амьдрах болсон нь Дундговьчуудын буруу ч гэж юу байхав. Орон сууц, машин, мотоцикль, гурил, будаагаар нь хангаад байхад саналаа өгөхгүй бол өөдгүй хэрэг болох байсан биз, өрөвдмөөр ч юм шиг. Нөгөө талаар, улсын төсвөөс нутагтаа хөрөнгө оруулалт татахын оронд халаасаа тэмтэрч байгаа нь өөрийнх нь муугийнх, Дундговьчуудын азгүйгийнх бололтой. Бусад улстөрч нутагтаа хөрөнгө оруулалт татаад хөгжүүлээд байхад, Дундговьд үзээд өгье гэсэн ч байхгүй байгаад л харамсах юм. Одооноос эхлээд чуулганыхаа хуралдаанд суугаад дээрх зарчмаар ажлаад үзвэл ямар вэ, Б.Наранхүү гишүүн ээ.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!