Чуулганд үзэгддэггүй Б.Наранхүү…

🕔 2016/06/03 16:56

Чуулганд үзэгддэггүй Б.Наранхүү…

 

УИХ-ын гишүүн Б.Наранхүү дахиад Дундговь аймгаасаа нэр дэвшиж байгаа. Манай Монголын сонгогчдын хувьд улс орны нийтлэг эрх ашиг бус тойргийн эрх ашиг гээчийг эхэнд тавьдаг хойно магад түүнийг сонгож болох юм. Гэхдээ Дундговьчууд түүнийг чуулганы хуралдаан байнга тасалдаг гэдгийг нь ер нь мэддэг болов уу.

 

УИХ-ын Тамгын газраас ирцийн мэдээлэл гаргахад таслалтаараа тэргүүлдэг гишүүдийн нэг бол Б.Наранхүү юм. Ер нь чуулганы хуралдаан дээр барагтай бол юм ярьдаггүй, үг хэлдэггүй хүмүүсийн жагсаалтыг Б.Наранхүү тэргүүлж мэдэх юм.

"Мон Уран”-ы гэх тодотголтой тэрбээр бизнесийн салбараас улстөрд ороод 4 жил болохдоо Монголчуудын эрх ашигт хамаатай ямар ажлууд хийснээ тайлагнавал сонирхолтой л мэдээ харагдах болов уу.

Уг нь тэрбээр МАН-ын гишүүн явсан. Гэхдээ АН-ыг бараадаж, УИХ-д нэр дэвшээд гарсан. Экс гишүүн Р.Эрдэнэбүрэн, АН-ын нарийн бичгийн дарга Б.Ургамалцэцэг, Дундговь газар хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхболор нарын урд гишгэн, тойрогтой болж гарч байсан нэгэн. Тэгвэл том загнаж байсан тэр тойргоосоо дахин нэр дэвшиж байна.

Б.Тамир

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!