Намаа солих гишүүн нь Б.Наранхүү гэв үү?

🕔 2016/09/29 15:20

Намаа солих гишүүн нь Б.Наранхүү гэв үү?

 

УИХ дахь АН-ын бүлийн нэгэн гишүүн МАН-д элсэх өргөдлөө өгсөн гэх мэдээлэл цацагдлаа. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ эрхэм бол "Мон Уран”-ы Б.Наранхүү гэжээ. Учир нь тэр угаасаа МАН-ын гишүүн байсан гэнэ. Бас МАН-ын одоогийн дарга М.Энхболдтой тун ойрын холбоотой нэгэн гэж байна.

Хэрэв дээрх мэдээлэл баттай бол Б.Наранхүү 2012 оны сонгуулиас хэдхэн хоногийн өмнө энэ намыг зориод "хадаг бариад” очиж байсан үе бий. Тэр үед хуулийн байгууллагаас түүнийг саатуулахаар, баривчлах тогтоол нь хүртэл гараад байсан тухай эх суравлжууд хэлдэг юм. Харин тэр үед МАН түүнийг хүлээж аваагүй. Намын дарга Сү.Батболд, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх байв. Ялангуяа У.Хүрэлсүх ихээхэн дургүйцсэнээр МАН Б.Нарахүүгийн өмнө "хаалгаа хааж” байсан түүхтэй.

Ингээд МАН-д орж чадаагүй Б.Наранхүү АН-ын нөлөө бүхий лидерүүдтэй "тулж” ярьснаар, 2-3-хан хоногийн дотро намын ҮЗХ-д багтаж, улмаар  УИХ-д нэр дэвшсэн байдаг. АН-тай холбогдсон түүх нь энэ.

Дундговиос хоёр дахь удаагаа сонгогдож байгаа Б.Нарахүүгийн хувьд чуулган дээр юм ярьдаггүй, хууль санаачилдаггүй гэж байнга шүүмжлүүлдэг. Гэвч Дундговийнхон түүнийг 2016 оны сонгуулиар дахиад л сонгосон билээ.

 

 

Б.БАЯР /ЗУУНЫ МЭДЭЭ/

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!