Дундговь аймаг дахь “ Жүдо академи” нэг жилийн ой боллоо

🕔 2023/05/10 12:01

Дуу хуурын өлгий нутаг Дундговь аймагт Монголын Жүдо Академийн салбар үүд хаалгаа нээгээд нэг жил болж байна. Дундговь аймгийн Засаг дарга Цагаанхүүгийн Мөнхбатын идэвх санаачлагын хүчинд үүсгэн байгуулагдсан энэхүү салбарт 80 гаруй хүүхдүүд суралцаж жүдо бөхөөр идэвхтэй хичээллэж байгаа юм. Саяхан явагдсан Хангайн бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс “Дундговь жүдо академи”-ийн тамирчид долоон медаль хүртэж, өсвөр үеийн УАШТ-ий 13 эрх аваад байгаа юм.
    Дундговь салбарын нэг жилийн ойн хүрээнд Монголын жүдо академийн дасгалжуулагч, тамирчид Мандалговь хотод зочилж бүс гардуулах ёслолд нь оролцон, хамтарсан бэлтгэл хийлээ. 2023 оны залуучуудын УАШТ-ий мөнгөн медальт Х.Ариунтунгалаг, хүрэл медальт У.Билэгт нар Дундговийн дүү нартаа өөрсдийн дархан мэхнээсээ заан сургаж, урмын үгс хэлж, хамт баярыг нь хуваалцсан юм.
         Мөн тус салбарын үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн хурал болж амжилт ололт, алдаа дутагдлаа ярилцсан байна. Дундговь аймагт жүдо бөхийг хөгжүүлэх ажил үйлс амжилттай урагшилж байгаа боловч цаашид засаж сайжруулах зүйлс ч цөөнгүй байгааг МЖА-н гүйцэтгэх захирал Г.Бат-Эрдэнэ онцлон хэлсэн юм.
          Дундговь жүдо академийн ахлах дасгалжуулагч Ж.Батсайхан, дасгалжуулагч Х.Пүрэвдэлгэр болон бүх суралцагч нарт нэг жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, амжилт ялалт, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе. Монголын жүдо академийн дасгалжуулагч тамирчдыг элэгсэг дотноор хүлээн авч тусалсан Дундговь аймгийн Засаг дарга Цагаанхүүгийн Мөнхбат болон Аймгийн Засаг даргын тамгын газар гүн туслалцаа үзүүлжээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!