Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговьд болно

🕔 2022/04/20 15:01

Эрэгтэйчүүдийн 45 дахь удаагийн, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн 2022 оны насанд хүрэгчдийн Монгол улсын аварга шалгаруулах Жүдо бөхийн тэмцээнийг Дундговь аймгийн Мандалговь хотноо энэ сарын 26-27-нд зохион байгуулна. Тус аймгийн ЗДТГ, Биеийн тамир сппортын газар, Монголын жүдо бөхийн холбоо хамтран тэмцээний бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.
Тэмцээний талаар аймгийн БТСГ-ын ахлах мэргэжилтнээс тодруулахад бэлтгэл ажил 70 хувьтай байгаа ба оролцогчид эмэгтэй 7, эрэгтэй 7 жинд өрсөлдөхөөр бүртгүүлж байна гэлээ. Дундговь аймгаас тус тэмцээнд оролцохоор 13 хүн байнгын бэлтгэл сургуулиа хийж байгааг тодрууллаа. 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!