Зам тээврийн ослын улмаас төмөрт хавчуулагдсан хоёр эмэгтэйг эсэн мэнд гаргажээ

🕔 2022/12/08 12:33

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Наран багийн нутаг дэвсгэрт хоёр автомашин мөргөлдөж, төмөр хийцэд хоёр хүн хавчуулагдсан гэх дуудлага өчигдөр тус аймгийн Онцгой байдлын газар бүртгэгджээ. Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Өмнөговь аймгаас Дундговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Г-ийн жолоодож явсан гурван зорчигчтой “Приус-11” машин Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Д-ын жолоодож явсан, хоёр зорчигчтой “Старекс” машинтай мөргөлдсөн байжээ.
    Ослын улмаас “Приус-11”-ийн төмөр хийцэд хавчуулагдсан зорчигч, 57 настай, эмэгтэй А, “Старекс” загварын автомашины төмөр хийцэд хавчуулагдсан жолооч 36 настай, эмэгтэй Д нарыг эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч, Замын цагдаагийн тасгийн зохицуулагч нарт хүлээлгэн өгчээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!