Дундговь аймагт автомашины ослоор хүнд гэмтсэн иргэнийг нисдэг тэргээр ГССҮТ-д эсэн мэнд авчрав

🕔 2022/05/10 12:14

Автомашины ослын улмаас хүнд гэмтсэн 52 настай эрэгтэйг Дундговь аймгаас нисдэг тэргээр зөөвөрлөн Улаанбаатар хотод авчирчээ.
 
Тодруулбал, тус аймгийн Мандалговь суманд тавдугаар сарын 5-ны өдөр автомашинтай онхолдож хүнд гэмтэж, ухаангүй, автомашинаар тээвэрлэх боломжгүй тул нисдэг тэргээр тээвэрлэн эмнэлгийн байгууллагад хүргэх хүсэлтийг ар гэрээс нь гаргасны дагуу Онцгой Байдлын Ерөнхий Газар /ОБЕГ/-ын даргын шийдвэрээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг, нисгэгч 2, аврах ажиллагааны мэргэжилтэн 1, нийт 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр өчигдөр 16:17 цагт Улаанбаатар хотоос хөөрсөн байна.
Улмаар Дундговь аймгийн Мандалговь суманд 17:11 цагт газардаж, 52 настай иргэний аваад 17:45 цагт Мандалговь сумаас хөөрч, Улаанбаатар хотод 18:58 цагт тээвэрлэн авчирч Гэмтэл согог судлалын үндэсний төвд эсэн мэнд хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!