ЗАМЫН-ҮҮДИЙН ТЭМЭЭТЭЙ ХААЛГЫГ ЗОРЧИГЧДЫН АВТОБУС МӨРГӨСНӨӨС...

🕔 2019/01/08 12:03
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн нутаг автозамын зорчих хэсэг Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын чиглэлд 45 зорчигчтойгоор явж байсан "Юниверс” загварын хүн тээврийн автобус осолджээ.

Дуудлагын дагуу тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн 12 алба хаагч, Цагдаагийн хэлтсийн 12 алба хаагч, АТҮТ-ийн хоёр ажилтан, сумын нэгдсэн эмнэлгийн 10 хүн, нийт 36 хүн, есөн техник хэрэгсэлтэйгээр ажилласан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Харин ослын тухай Тээврийн цагдаагийн албанаас "2019.01.08-ны өдрийн 06 цагийн орчимд Дорнговь-УБ чиглэлд зорчиж байсан хот хоорондын том оврын автобус нь Замын-Үүд хот руу орох төв хаалгыг мөргөсөн ноцтой осол гарсан. Ослын улмаас 2 хүний амь нас хохирч, 30 орчим хүн гэмтэж бэртсэн. Гэмтсэн иргэдийг Замын-Үүдийн эмнэлэгт үзлэгт оруулж, эмчилгээ хийж байгаа бөгөөд галт тэргээр УБ хотод тээвэрлэж авчирна" гэлээ.

ЗАМЫН-ҮҮДИЙН ТЭМЭЭТЭЙ ХААЛГЫГ ЗОРЧИГЧДЫН АВТОБУС МӨРГӨСНӨӨС...

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!