НҮҮРС ТЭЭВРИЙН ХОЁР АВТОМАШИН МӨРГӨЛДӨЖ НЭГ ХҮН НАС БАРЛАА

🕔 2017/08/10 15:13

 

 НҮҮРС ТЭЭВРИЙН ХОЁР АВТОМАШИН МӨРГӨЛДӨЖ НЭГ ХҮН НАС БАРЛАА

Өнгөрсөн хоногийн байдлаар цагдаагийн байгууллагад зам тээврийн ослын 335 мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс хөдөө орон нутгийн замд осолдож, хүний ам нас хохирсон хоёр ч хэрэг бүртгэгдсэн байна. Тодруулбал, Дорнод аймгийн Баян-Уул сумын 6-р багт байрлах "Засмал даваа" гэх газар "Маяти" маркийн автомашин онхолдож, ослын улмаас хоёр иргэн нас барж, гурван хүн хүнд гэмтэл авсан байна.

Мөн "Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нүүрс тээвэрлэлтийн замаас 120км-ийн зайд "Ноrd benz" том оврын тээврийн хэрэгсэл нь мөн "Ноrd benz" том оврын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж БГД-ийн харьяат иргэн 55 настай эмэгтэй Б нь нас барсан байна. Ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар харъяа цагдаагийн байгууллага ажиллаж байгаа аж.

Ю.Гэрэл

zarigmn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!