ЗАР »
- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
ДУНДГОВЬ: Зудын эрсдлийг бууруулах төслийн судалгааны баг ажиллаж байна
🕔 2022/10/27 17:26
Зудын эрсдлийг бууруулах (цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох) арга хэмжээ болон зудыг тэсвэрлэх чадавхийг бүрэлдүүлэх төслийн мэдээлэл цуглуулах судалгааны ажил өнөөдөр Дундговь аймагт эхэллээ. Судалгааны ажлыг“Ориэнтал консалтанс глобал” ХК гүйцэтгэж байгаа ба тус компаний төслийн менежер Ё.Ота, төслийн ажилтан И.Такатори нар өнөөдөр аймгийн ОБГ, УЦУОШТ, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай уулзаж, мэдээлэл солилцов.
Энэхүү судалгааг Монгол Улсад зудын хор уршгийн талаарх нөхцөл байдлыг тодорхойлж, тулгамдаж буй асуудалд шинжилгээ хийх, зудаас урьдчилан сэргийлэх чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн төсөл боловсруулах зорилгоор Дундговь, Говь-Алтай аймагт хэрэгжүүлж байгаа юм.
Судалгааны ажлыг 2023 оны 1 дүгээр сарын 16 хүртэл гүйцэтгэх ба түүний хүрээнд тус аймаг дахь зудын эрсдлийн мэдээ, түүний нарийвчлал, мэдээлэл хүлээн авах болон илгээх хэрэгсэл, зудын урьдчилсан мэдээг хүлээн авч хэрэгжүүлдэг гамшгаас хамгаалах арга хэмжээ, Засгийн газар болон орон нутгийн засаг захиргаанаас малчдад үзүүлдэг дэмжлэг болон малчдын МАА-н өнөөгийн байдал ба тулгамдаж буй асуудал зэрэг олон талт асуудлын хүрээнд нөхцөл байдлыг тодорхойлох аж.
Түүнчлэн зудаас шалтгаалж бөөнөөр нь мах бэлтгэх, махны үнэ унах, мах бэлтгэл болон тээвэрлэлтийн чанараас шалтгаалж үнэ буурах зэрэг асуудал үүсэхэд нарны эрчим хүч ашигласан махны хөргүүрийн систем нэвтрүүлэх боломж, нөхцөл байдал, тулгарч буй асуудал, үр дүн, тогтвортой байдлыг тодорхойлох ба хүнсний аюулгүй байдлыг хангасан малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл ба нийлүүлэлтийг сайжруулах боломжийг судлахаар төлөвлөжээ.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!














































.jpg)









.jpg)











































