Малчны бүлгийн сургагч багш нарыг бэлтгэж байна

🕔 2021/08/18 11:00

 

 

Малчны бүлгийн сургагч багш нарыг бэлтгэж байна

 

Дэлхийн банкны "Мал аж ахуй эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх" төслийн хүрээндмалчны бүлгийн сургагч багш бэлтгэх сургалт Мандалговь хотноо зохион байгуулагдаж байна.

Энэхүү сургалт малчдын бүлгүүдийн гамшгийн эрсдэлийн менежментийн чадавхийг бэхжүүлэх зорилготой бөгөөд зудын нөхцөл байдал үүссэн аймаг, орон нутагт зохион байгуулж байгаа аж.

2 үе шаттай энэхүү сургалтын эхний шатанд аймгийн хэмжээнд 16 сургагч багш бэлтгэгдэж, орон нутагтаа 16 малчдын бүлэг байгуулж, бүлэг тус бүр гамшгийн эрсдэлийн менежмент, малчдын бүлгийн зохион байгуулалт, санхүү бизнесийн төлөвлөгөө боловсруулж, хоёрдахь үе шатанд түүнийгээ хэрэгжүүлэх юм.

Сургагч багш бэлтгэх сургалт 8 дугаар сарын 16-нд эхэлж, мөн сарынн 20 хүртэл үргэлжлэх бөгөөд сургалтад Дэрэн, Луус, Сайхан-Овоо, Хулд сумаас тус бүр 4 оролцогч бэлтгэгдэж байна.

 

Малчид уг төсөлд хамрагдсанаар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, малын эрүүл мэндийн үйлчилгээг цаг тухай бүрт авч хэрэгжүүлэх, өвөлжөө, хаваржаа, бэлчээрээ зөв зохистой ашиглах, бэлчээрийн ургамал тариалах, хоршиж санхүүгийн чадавхиа дээшлүүлэх, малын үүлдэр угсааг сайжруулах, малын гаралтай түүхий эдийг нэгдсэн зохион байгуулалттайгаар худалдан борлуулах чадвартай болох ажээ.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!