“Зах зээл ба бэлчээрийн удирдлага хөгжил” төслийн хүрээнд гурвалсан гэрээ байгуулав

🕔 2021/12/21 14:57

 

 

“Зах зээл ба бэлчээрийн удирдлага хөгжил” төслийн хүрээнд гурвалсан гэрээ байгуулав

 

"Зах зээл ба бэлчээрийн удирдлага хөгжил” төслийн бэлчээрийн уур амьсгалд дасан зохицох бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хамтран ажиллагч талууд гэрээ байгууллаа.

Хөдөө аж ахуйн хөгжлийн Олон улсын сангийн санхүүжилтээр ХХААХҮЯ-ны хэрэгжүүлдэг тус төсөл Дундговь аймгийн Сайхан-Овоо, Дэлгэрцогт, Эрдэнэдалай суманд үйл ажиллагаагаа явуулдаг. Харин "Бэлчээрийн удирдлага ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” нь бүрэлдэхүүн хэсгийн зөвлөхөөр Монголын бэлчээр ашиглалтын нэгдсэн холбоо ТББ хамтран ажилладаг аж.

Энэ сарын 20-нд дээрх төслийн "Бэлчээрийн удирдлага, уур амьсгалын өөрчлөлтөд дасах зохицох нь” бүрэлдэхүүн хэсгийн зөвлөх баг буюу Монголын бэлчээр ашиглалтын нэгдсэн холбоо ТББ-ын үйл ажиллагааны үр дүнгийн семинар болж, энэ үеэр төслийн зөвлөх баг хамтран ажиллах байгууллагуудтай гурвалсан гэрээ байгуулсан юм.

Зөвлөх үйлчилгээний хүрээнд бэлчээрийн даацад тохируулан мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх зорилгоор малчдыг хамтын зохион байгуулалтад оруулж, тогтвортой орлоготой болоход мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулдаг аж.

 

Түүнчлэн төслийн хүрээнд 2019-2021 онд 3 суманд 28 бүлэг байгуулагдсан бөгөөд өвс тэжээлийн агуулах саравч барьж, засварлах, гүн өрмийн худаг гаргах, үлийн цагаан оготнотой тэмцэх багаж хэрэгсэл нийлүүлэх, малчдын мэдээллийн төв тохижуулах зэргээр малчдын бүлгүүдийн бэлчээр ашиглалтын 3 жилийн төлөвлөгөөнд тусгагдсан хөрөнгө оруулалтын ажлуудыг санхүүжүүлж, тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэжээ.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!