ЗАР »
- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
"Шинэ зуун-Дэвшилтэт бодлого" сургалт Дундговь аймагт эхэллээ
🕔 2022/05/23 15:41

Монгол Ардын нам 30 дугаар Их хурлаараа “Хүний эрхийг хамгаалах хууль, эрх зүйн аргачлал сайжруулах дэвшилтэт бодлого”-ыг баталсан. Энэ хүрээнд 5 томоохон ажлыг хийж, гүйцэтгэхээр төлөвлөсөн бөгөөд суурь судалгаа болон салбар хуулиуд дээр ажиллаж байна.
Нийгмийн бүхий л салбарт хүний эрхийн асуудал хөндөгддөг. Өнөөдөр бид хүний эрхийн асуудлыг цаасан дээр буулгаад өнгөрөх бус харин ажил хэрэг болгох нь юу юунаас чухал.
Ингэхийн тулд бүх шатанд байгаа намын гишүүдэд хүний эрхийн хууль эрх зүйн мэдээлэл, мэдлэг өгөх ёстой. Иймээс 21 аймаг, 9 дүүргийн намын бүх шатанд байгаа гишүүдэд хүрэх “Шинэ зуун- Дэвшилтэт бодлого” сургалт зохион байгуулагдаж байгаа юм.
Өнөөдөр Дундговь аймагт энэхүү сургалт эхэллээ. Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ү.Амарбат, Хүний эрх, дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн захирал Ч.Баасанжаргал тэргүүтэй Удирдах зөвлөлийн Ажлын албаны баг тус аймагт ажиллаж байна.
Монгол Улсын дотоод, гадаадын нөхцөл байдал, Монгол Ардын намын бодлого үйл ажиллагаа, 30 дахь Их хурлын шийдвэрийн биелэлтийг хангах, аймаг орон нутагтай холбоотой мэдээллийг сургалтаар дамжуулан өгнө. Мөн “Шинэ зуун- Дэвшилтэт бодлого” сургалтын ач холбогдол, социал демократ үзэл баримтлалын талаар нийт сургалтад хамрагдах буй намын анхан шатны байгууллагын гишүүдэд мэдлэг олгох юм. “Социал Демократ” үзэл баримтлалын хамгийн үнэт зүйлийн нэг бол хүний эрхийн асуудал. Хүний эрх бүрэн хангагдсан, бүрэн хамгаалагдсан нийгэм эрүүл, аюулгүй, шударга, эрх чөлөөтэй нийгэм байх үндэс тавигдана.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!