15 сумын эрх зүйн хөтчийг чадавхжуулав

🕔 2021/05/13 10:16

 

 

15 сумын эрх зүйн хөтчийг чадавхжуулав

 

Дундговь аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсээс 15 сумын 60 эрх зүйн хөтчийг чадавхжуулах сургалтыг цахимаар зохион байгууллаа.

Сургалтаар Шүүх, ШШГГ, Цагдаагийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Хүний эрхийн үндэсний комиссын аймаг дахь референт, НДХ, Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, ХХҮГ, ГХБХБГ, Татварын хэлтэс, Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгч, аймгийн Насан туршийн боловсролын төв зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран иргэдэд хэрэгцээтэй мэдлэг олгох 14 сэдвийн хүрээнд мэдээлэл өгчээ.

Сум бүрт эрх зүйн хөтчийг "Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд бэлтгэн, хоёр дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Эрх зүйн хөтөч нь иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг өгөх, хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах, тайлбарлан таниулах зорилготой юм.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!