Дундговь аймгийн хэмжээнд 2019 онд хүний эрхийн асуудлаар 12 санал, гомдол гарчээ

🕔 2019/12/10 12:43

Олон улсын хүний эрхийн өдрөөр ХЭҮК, Дундговь аймгийн ЗДТГ-ын ХЗХ, Цагдаагийн газар, Хууль зүйн туслалцааны төв, ШШГА-тай хамтран иргэдэд "Хууль зүйн зөвлөгөө өгөх” өдөрлөг зохион байгуулж байна.

Энэхүү өдөрлөгөөр иргэдэд хууль эрх зүй, хүний эрх, шүүхэд гомдол гаргах болон өмгөөллийн асуудлуудаар зөвлөгөө өгч, санал, гомдлыг хүлээн авч байгаа аж.

Олон улсын хүний эрхийн өдрийг угтаж, ХЭҮК-оос нэг сарын хугацаанд ХБИ-ийн эрхийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулах, тэдний бүтээлийн үзэсгэлэн гаргах, ХБИ-ий хүртээмж сургалт зохион байгуулах зэрэг олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлжээ.

2019 онд Дундговь аймгийн хэмжээнд хүний эрхийн асуудлаар нийт 12 санал, гомдол гарч, 11 асуудлыг шийдвэрлэж, нэг асуудал дээр ажиллагаа явуулж байгаа тухай ХЭҮК-ын аймгийн референт Т.Баярцэцэг танилцууллаа.

Мөн ХБИ-ийн эрхийн асуудлаар зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуульд сурах эрх ихээхэн зөрчигдөж байгаа асуудал түгээмэл байсан бөгөөд нөлөөллийн үйл ажиллагааг явуулж байна гэсэн юм.

Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй зургаан настай хүүхдийг сургуулиуд бүртгэж авдаггүй, "дараа жил ир” хэмээн хойшлуулдаг, тэднийг сургуульдаа явахад нь дэд бүтэц, хүртээмжтэй орчин бүрдээгүй учраас ихэнх ХБХ-үүд гэртээ сууж, нийгмээс тусгаарлагдаж байгаа зэрэг асуудлыг тодорхойлж гаргасан байна.

Тиймээс ХЭҮК-оос сургуулиудын удирдлагуудад энэ чиглэлээр сургалт зохион байгуулсан бөгөөд цаашид нөлөөллийн үйл ажиллагааг явуулахаа мэдэгдсэн юм. 

Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!