Хүний хөгжлийн бодлого боловсруулна

🕔 2020/03/10 12:05

Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар МЕРИТ төслийн багаас "Хүний нөөцийн бодлого” боловруулахад техникийн туслалцаа үзүүлэхийг хүссэний дагуу энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр болжээ. Канадын Засгийн газрын MERIT буюу "Институцын өөрчлөлтөөр уул уурхайн салбарыг сайжруулах нь” төсөл төрийн байгууллагуудын менежментийг сайжруулах замаар олборлох салбарын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Тус төслийн хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газарт ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцооны Олон улсын стандартыг хэрэгжүүлэхээр гурвалсан гэрээ байгуулж, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр арга зүйн зөвлөмж өгч, сургалтууд зохион байгуулсан.

Дундговь аймгийн хувьд өнөөдөр тулгамдаад байгаа хамгийн түрүүнд шийдвэрлэвэл зохих асуудал нь "Хүний нөөцийн бодлого”-ын асуудал. Энэ чиглэлээр үндсэндээ бодлого алдагдсан. Тиймээс ч төрийн албанд ХАА-н мэргэжлийн ажилчид, малын эмч, инженер техникийн ажилтнууд, сувилагч гээд маш олон мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байдаг.

Аймгийн хэмжээнд хүний нөөцийн бодлого боловсруулах ажлыг хэд хэдэн удаа туршиж үзсэн хэдий ч суурь судалгаа хийх асуудал дээр мэдлэг, чадвар дутмаг байсан учраас MERIT төсөлд хүсэлт гаргасныг тус төслийн баг хүлээн авсан, тиймээс энэ ажлыг удахгүй хэрэгжүүлнэ хэмээн аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Эрдэнэсүрэн мэдэгдсэн юм. 

Д.Алтантогос 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!