Цас орсны улмаас зам дээр халтиргаа гулгаа үүсчээ

🕔 2022/04/13 13:49

УЦУОШТ-өөс дөрөвдүгээр сарын 8-13-нд Дундговь аймгийн 12 сумын нутгаар 0,7-14,0 мм цас орж, салхи зүүн хойноос секундэд 7-12 метр хүрч шуурсныг мэдээлэв.
Тодруулвал Сайхан-Овоо, Дэрэн, Баянжаргалан, Эрдэнэдалай суманд хамгийн бага буюу 0,7-2,3 мм, Адаацаг, Өндөршил сумын нутгаар хамгийн их буюу 11,0-14,0 мм, Сайнцагаан, Гурвансайхан, Говь-Угтаал, Луус, Өлзийт, Өндөршил  сумын нутгаар 4,0-8,2 мм цас оржээ.
Энэ үеэр аймгийн ОБГ-ын 7059-101 утсанд 4 удаагийн даадлага ирж, 3 чиглэлд эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулснаар 4 хүний амь, эрүүл мэндийг авран хамгаалжээ. 
Өнөө өглөөний байдлаар цаг агаар дулаан, тогтуун байгаа ч авто зам дээр халтиргаа гулгаа ихтэй, аюултай нөхцөл байдал үүссэн тул замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг мэргэжлийн байгууллагаас сануулав. 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!