Шуурганаар алга болсон иргэн хоёр өдрийн дараа өөрөө гэртээ иржээ

🕔 2019/11/18 15:49

Энэ сарын 16-ны орой Дундговь аймгийн баруун зүгийн сумдаар, 16-17-нд шилжих шөнө болон 17-ны өдөр төв болон зүүн зүгийн сумдаар салхи баруун хойноос секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч, цасан шуурга шуурчээ.

16-17-нд Сайнцагаан, Адаацаг, Говь-Угтаал сумаар 1,9-2,2 мм, Дэлгэрцогт, Цагаандэлгэр сумаар 0,5-0,8 мм, бусад сумын нутгаар 0,0-0,2 мм цас орсныг аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ. Харин Өлзийт, Хулд суманд цас ороогүй байна.

Цасан шуурга Сайнцагаан суманд хамгийн удаан буюу 13 цаг 46 минут үргэлжилсэн бол Гурвансайхан суманд дундаж хурд нь 20 м/с хүрч, 16 цаг 41 минут үргэлжилсэн байна.

Сайнцагаан сумын Далай багийн харьяат, иргэн Ө.. 16-ны өдрийн орой машинтай гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлага аймгийн ОБГ-т ирж, эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Сайнцагаан сумын ажилтнуудтай хамтран эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч алга болсон иргэнийг олж чадаагүй аж.

Харин тэрээр өнөөдөр өглөө буюу гэрээсээ гарснаас хойш хоёр өдрийн дараа өөрөө гэртээ явган явж иржээ. Энэ талаар ОБГ-аас тодруулахад одоогоор яг нарийн мэдээлэл байхгүй байна гэлээ. 

Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!