Өлзийт мандал ӨЭМТ-ийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх санаачилгыг дэмжив

🕔 2022/02/18 19:31

 

 

Өлзийт мандал ӨЭМТ-ийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх санаачилгыг дэмжив

 

MAСAM-2 төслийн үйл ажиллагааны хүрээнд "Өрхийн ЭМТ-ийн нийгмийн эгэх хариуцлага, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх нь” оролцооны төсөл хэрэгжиж эхэллээ. "Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь" буюу MAСAM-2 төслийг Японы Хүүхдийг ивээх сан Дундговь аймагт Швейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн банк, Нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэл байгууллагуудын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа юм.

Тус төслийн хүрээнд өнгөрсөн оны 12 дугаар сард ТББ, иргэдийн төлөөлөл, төрийн холбогдох ажилтнуудад сургалт зохион байгуулж, чадавхжуулсны үндсэн дээр "Говийн хөгжил наран" ТББ-аас "Өлзийт мандал” өрхийн ЭМТ-тэй хамтран нийгмийн эгэх хариуцлагыг сайжруулах, эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээний чанар хүртээмжийг иргэдийн оролцоотой сайжруулах төслийн санал хүргүүлж ийнхүү дэмжлэг авчээ.

 

Энэхүү оролцооны төслийн хүрээнд иргэдийн оролцооны бүлэг бий болгон чадавхжуулж, эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээний чанар хүртээмжийн талаар үйлчлүүлэгчдээс судалгаа авч, иргэдийн оролцоотой сайжруулах төлөвлөгөө боловсруулан нөлөөллийн ажлуудыг зохион байгуулах ажээ.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!