Цахилгаан хангамжийг сайжруулах төслийн ажил эхэллээ

🕔 2021/03/30 18:45

 

Цахилгаан хангамжийг сайжруулах төслийн ажил эхэллээ

 

 

Дэлхийн банкны санхүүжилттэй "Эрчим хүчний төсөл - 2"-ийн хүрээнд "Дундговь аймгийн төвийн 6кВ ба 0.4кВ хүчдэлийн түгээх сүлжээг шинэчлэх, цахилгаан хангамжийг сайжруулах” угсралтын ажлын суурийг тавилаа.

Энэхүү төсөл нь 2020 оны 11 дүгээр сараас эхэлсэн ба 2022 оны дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилнэ. Төслийг дэлхийн банкны 3,321,154,538 төгрөгийн санхүүжилтээр "Проект ватт" ХХК гүйцэтгэж байгаа юм.

Энэхүү төслийн хүрээнд 6 кВ хүчдэлийн 6,3 км агаарын шугамыг газар доорх хоёр хэлхээ кабель шугамд шилжүүлэх, 6 кВ хүчдэлийн 17,8 км агаарын шугамыг төмөр бетон тулгуураар сольж шинэчлэх, 0.4 кВ хүчдэлийн 52,7 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг төмөр бетон тулгуур бүхий бүрээстэй агаарын шугамаар сольж шинэчлэх, 6/0.4кВ иж бүрэн 9 дэд өртөө шинээр барих зэрэг ажлыг гүйцэтгэхээр төлөвлөжээ.

 

Мөн бүх айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын тооцооны тоолуурыг ухаалаг /smart/ тоолуураар сольж шинэчлэх ажлыг гүйцэтгэх ба төслийн үр дүнд эрчим хүчний шугам сүлжээний ашиглалт сайжирч, хэрэглэгчийн тоолуур шинэчлэгдэж, гэр хорооллын хэрэглэгчид 380 Вт хэрэглэх боломжтой болох ажээ.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!