Дэлгэрхангай суманд Тэмээний баяр болно

🕔 2022/02/16 15:30

 

 

Дэлгэрхангай суманд Тэмээний баяр болно

 

Дундговь аймгийн ЗДТГ, ХХААГ, Дэлгэрхангай сумын ЗДТГ, сумын Тэмээчдийн холбооноос Дэлгэрхангай суманд хоёрдугаар сарын 17-нд "Тэмээний баяр-2022” үйл ажиллагааг зохион байгуулна.

"Тэмээ өсгөхөд дэмжлэг үзүүлэх”, "Илгээлтийн эзэн”, "Залуу малчдыг дэмжих” аймгийн дэд хөтөлбөрүүдийг орон нутагт хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд болж буй энэхүү Тэмээний баяр нь тэмээн сүргийг өсгөн үржүүлэх, хамгаалах, тэмээний гайхамшиг, ач тус, өв соёлыг таниулан сурталчлах, залуу тэмээчдэд туршлага өвлүүлэх ач холбогдолтой аж.

 

Энэ үеэр атан тэмээ, тайлаг, торомны уралдаан, Сайхан буур, Сайхан ингэ, Сайхан тэмээтэй ганган хос шалгаруулах, буйл зорох, Бурантаг томох тэмцээн, Тэмээний ашиг шим үзэсгэлэн худалдаа болох бөгөөд зохион байгуулалт сайтай нэг сумыг шалгаруулах юм.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!