ИХ ГОВИЙН ТЭМЭЭНИЙ БАЯР БОЛЛОО

🕔 2016/11/30 09:03
 

 

Говь-Алтай аймгийн Бигэр суманд уламжлалт Их говийн тэмээний баяр, тэмээчдийн их наадам энэ сарын 26-27-ны өдрүүдэд боллоо.

Монголын үндэсний брэнд таван хошуу малын манлай эрдэнэ-тэмээн сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөх, говийн малчид, тэмээчдийн туршлагыг солилцуулах, тэдний хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах, дотоод гадаадын зочид, жуулчдын сонирхлыг Говь-Алтай аймгийн тэмээнд суурилсан аялал жуулчлалд татах зорилготой энэхүү баяр Алтайн тэмээчдийн оролцож заншсан, хүсэн хүлээдэг арга хэмжээ билээ.



Баяр наадам хүндэтгэлийн тэмээн жагсаалаар эхэлж , хурдан ат, торомны уралдаан, тэмээчдийн буухиа тэмцээнүүд явагдаж, сайхан тэмээтэй ганган хос болон үржлийн шилмэл ингэ буур шалгарууллаа. Үүний зэрэгцээ тэмээний шилдэг сүүн болон ноосон бүтээгдэхүүн, ганган хэрэглэл шалгаруулах үзэсгэлэн худалдаанаас гадна тэмээ, тэмээчин, говь нутгийн тухай дуу, бүжиг, ерөөл магтаалыг багтаасан урлагийн тэмцээн ч мөн тэмээний баярын уламжлалт арга хэмжээ юм. Мөн тэмээгээ жил дараалан тогтвортой өсгөж, ашиг шимийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тэмээ маллагааны арвин баялаг туршлага хуримтлуулсан Шилдгийн шилдэг нэг тэмээчнийг хүндэт өргөмжлөл, 10 лангийн Мөнгөн буйл, шилдэг гурван тэмээчнийг хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулдаг уламжлалтай.


"Их говийн тэмээний баяр-2016”, Говь-Алтайн тэмээчдийн XI их наадмын төрөл, шалгаруулалт

1. Хурдан ат - Цогт сум Шинэтөр
2. Хурдан торомны уралдаанд -Чандмана сум Гүнчиг хүрэн 
3. Шилмэл буур шалгаруулах тэмцээн - Бугат сум Нэргүй улаан буур 
4. Шилмэл ингэ шалгаруулах тэмцээн - Бигэр сум Отгондэлэг
5. Сайхан тэмээтэй ганган хосын тэмцээн Чандмана сум Батмагнай Хулан 
6. Тэмээний шилдэг сүүн бүтээгдэхүүн А,Цэнгэлмаа Бигэр сум 
7. Тэмээний шилдэг ноосон бүтээгдэхүүн Ц, Одгэрэл Бигэр сум
8. Тэмээний шилдэг ганган хэрэглэл Г,Шинэхүү Алтай сум 
9. Тэмээ тэмээчин говь нутгийн тухай 
Дууны тэмцээн Э,Марал Эрдэнэ 
Бүжиг, хөгжмийн бүтээлийн тэмцээн Цогт сумын Одод хамтлаг 
Ерөөл магтаалын тэмцээн Тайшир сумын магтаалч Д,Батэрдэнэ
10, Шилдэг 3 тэмээчинд хүндэт өргөмжлөл, мөнгөн шагнал


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!