Адаацаг сум 1000 тэмээний баяр хийнэ

🕔 2020/02/07 11:04

Дундговь аймгийн Адаацаг сум "Тэмээ өсгөх” дэд хөтөлбөр батлан хэрэгжүүлсний дүнд 2019 оны эцсийн мал тооллогын дүнгээр 1006 тэмээ тоолуулж, энэ жил "1000 тэмээний баяр” хийхээр төлөвлөж байгаа ажээ. Тус сумын хувьд тэмээний тоо толгой цөөн байсан учраас энэхүү дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж, тэмээ өсгөсөн айл бүрт урамшуулал олгож, идэвхжүүлж ажилласны үр дүнд ийнхүү 1000 тэмээтэй болсон аж.

Адаацаг сум өнгөрсөн оны эцсийн мал тооллогын дүнгээр 16 061 толгой мал тоолуулсан бөгөөд адуу, үхрийнхээ тоогоор аймгийн 15 сумаас хоёрдугаарт, хонь, ямааны тоогоороо гурав, дөрөвдүгээрт жагссан байна.Дундговь аймгийн хэмжээнд өнгөрсөн оны эцсийн мал тооллогоор нийт 12,7 мянган тэмээ тоолуулсан нь өнгөрсөн оныхоос 2,8 хувиар өсчээ. Тэмээнийхээ тоогоор Өлзийт, Хулд, Дэлгэрхангай, Өндөршил, Гурвансайхан сум тэргүүлдэг бол Баянжаргалан, Дэлгэрцогт, Говь-Угтаал, Луус, Цагаандэлгэр сум 1000-аас доош тэмээтэй байгаа юм. 

Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!