ЗАР »
- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
Ким Жон Уны хамгийн их “үзэн яддаг арал” 2019 оноос хойш 25 удаа пуужингийн цохилтод өртжээ
🕔 2022/02/07 15:05
Умард Солонгосын дэглэм шинэ он гарсаар пуужингийн туршилтынхаа тоог эрс нэмэгдүүлээд байгаа. Энэ бүх туршилтын хамгийн том хохирогч нь хүн амьдардаггүй Алсом хэмээх жижиг арал болоод байгааг эх сурвалжууд мэдээлжээ.
Алсом арал нь Умард Солонгосын зүүн хойд эргээс 18 км зайтай оршдог. Уг арлыг Ким Жон Ун пуужингийнхаа туршилтын бай болгон ашиглаад удаж байгаа аж.
2019 оноос хойш Алсом арал руу 25 удаа пуужингаар харвасан байна. Энэ он гарсаар нийт найман туршилт болсон нь бүгд уг арал руу чиглэжээ. 2020 оны наймдугаар сард Умард Солонгосын эрх баригчид Алсом арал дээр 10 метрийн өргөнтэй байгууламж босгосон нь Өмнөд Солонгосын зэвсэгт хүчнийхний анхаарлыг татах болсон юм.
Өмнөдийн улс төрчдийн зарим нь үүнийг туршилтын бункер (хоргодох байр), зарим нь Сөүл хот дахь засгийн газрын ордны загвар байж магадгүй хэмээн сэжиглэж байна. Ийм олон удаа пуужингаар харвуулсан арлыг зарим зэвсгийн мэргэжилтнүүд Ким Жон Уны хамгийн их "үзэн яддаг арал” хэмээн хошигнон нэрлэх болжээ.
Алсом арал зэвсэг туршихад Умард Солонгосын эргээс хангалттай хол, гэхдээ зөвхөн өөрийнх нь хөлөг онгоцнууд хүрэхэд хангалттай ойрхон юм. 850 орчим метрийн өргөнтэй уг арлыг пуужингаар харваснаар АНУ болон холбоотнуудад нь зэвсгийнхээ оновчтой байдлыг харуулах боломж гэж ажиглагчид үздэг.
"Нэг байнд олон янзын байрлалаас цохилт өгч буй нь Умард Солонгосын зэвсэглэл сайжирч, Өмнөд Солонгост довтлох чадвартай болсноо харуулж буй хэрэг юм” гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн Хөх ордны захиргаанд аюулгүй байдлын асуудал хариуцаж байсан Чон Сон Ун саяхан хэвлэлд ярьжээ.
Эх сурвалж: Bloomberg
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!