УМАРД СОЛОНГОС ПУУЖИН ХАРВАЛАА

🕔 2017/05/14 17:29
 
 УМАРД СОЛОНГОС ПУУЖИН ХАРВАЛАА

СӨҮЛ. /Yonhap/. Умард Солонгос орон нутгийн цагаар өнөөдөр үүрийн 5:30 цагийн үед үл мэдэгдэх төрлийн пуужинг Пёнган аймгаасаа харвалаа гэж Өмнөд Солонгосын арми мэдээллээ.

Баллистик төрлийн байж болзошгүй уг пуужинг харваснаас хойш 30 минут орчмын дараа 700 километр зайнд Японы тэнгист унажээ. Энэ нь Японы усан хилийн гадна болохыг тус улсын засгийн газраас мэдээлсэн байна.

Үүнээс өмнө Умард Солонгосын хоёр удаагийн пуужингийн туршилт нь амжилтгүй болсон билээ. Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Мүн Жэ Ин тангараг өргөснөөс хойш Пхеньян анх удаагаа пуужин харвасан нь энэ юм.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ пуужингийн туршилттай холбогдуулан Пхеньяны үйлдлийг эсэргүүцэж байгаагаа мэдэгджээ.
Х.Сарнай MONTSAME

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!