Умард Солонгос АНУ-ын оюутныг суллажээ

🕔 2017/06/14 12:39
 
 Умард Солонгос АНУ-ын оюутныг суллажээ

АНУ-ын оюутан Отто Вармбер Умард Солонгост жуулчны шугамаар очих үедээ зочид буудлын хананд өлгөөстэй байсан Ким Ир Сений зургийг урсны улмаас баривчлагдаж, улмаар 15 жилийн ял сонсоод байсан билээ. Гэсэн ч Умард Солонгосын эрх баригчид саяхан Оттог суллах шийдвэр гаргасан төдийгүй эх оронд нь буцаасан талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Өдгөө 22 настай оюутан Отто Вармберыг АНУ-ын аюулгүй байдлын алба Бээжингийн нисэх онгоцны буудлаас тосон авч, эх нутагт нь хүргэсэн байна.

Түүний гэр бүлийнхэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Хүүгээ суллагдах болсон талаар өнгөрсөн долоо хоногт сонссон. Тэрнээс өмнө буюу 2016 оны гуравдугаар сард шүүх хурал болсноос хойш нэг ч холбогдож чадаагүй” гэжээ.

Вармберыг Умард Солонгосын аугаа удирдагч Ким Ир Сений хөргийг урсан тул Хөдөлмөрийн хорих лагерт 15 жилийн турш хүнд хүчир ажил хийлгэх ялаар шийтгээд байсан билээ.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!