Владимир Путин, Ким Жон Ун нар ирэх долоо хоногт уулзаж магадгүй байна

🕔 2019/04/15 13:04

ОХУ-ын ерөнхийлөгч, Умард Солонгосын удирдагч нар ирэх долоо хоногт анх удаа уулзаж болзошгүй байгааг ойрын эх сурвалж өнөөдөр мэдээлжээ.

Владимир Путин Хятадын нийслэлд дөрөвдүгээр сарын 26-27-ны өдрүүдэд болох "Нэг Бүс, Нэг Зам” төслийн олон улсын хуралд оролцох юм байна. Үүний дараа тэр Умард Солонгостой хиллэдэг Оросын алс дорнодын бүс нутагт саатах төлөвтэй байгаа ажээ.

Энэ үеэр Владимир Путин, Ким Жон Ун нарын анхны уулзалт болох магадлал өндөр байгааг Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг мэдээлсэн байна. Уулзалт Бээжингийн хурлын өмнө, эсвэл дараа болно гэсэн хувилбарууд яригдаж байгаа ажээ.

Энэ сарын эхээр ОХУ-ын дотоод хэргийн сайд Владимир Колокольцев Умард Солонгосын нийслэл Пёньянд гэнэтийн айлчлал хийсэн юм. Мөн Ким Жон Уны шадар туслах Ким Чан Сон гуравдугаар сарын 19-25-ны өдрүүдэд ОХУ-ын Москва, Владивосток хотуудад зочилсон нь уулзалт ойртож байгааг харуулсан хэрэг гэж ажиглагчид дүгнэж байна. Ким Жон Ун сүүлийн жил орчим хугацаанд Хятадад дөрвөн удаа айлчилж, Ши Жиньпинтэй уулзаад байгаа. Харин 2011 онд төрийн эрхийг авснаасаа хойш нөгөө нэг том хөрш болох ОХУ-д ганц ч удаа айлчлаагүй байна.

 

Э.Сэмүүн

 

Эх сурвалж:Yonhap News


 

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!