ДУНДГОВЬ: Дурангийн хагалгааг орон нутагт хийх боломж бүрдлээ

🕔 2022/01/12 15:57

 

ДУНДГОВЬ: Дурангийн хагалгааг орон нутагт хийх боломж бүрдлээ

 

Энэ сарын 7-нд /2021.01.07/ Дундговь аймгийн удирдлагууд АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн удирдлагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэхүү гэрээг үзэглэснээр Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарыг мэргэшүүлэх, дурангийн болон элэгний хагалгааг аймаг орон нутагтаа хийх боломж бүрдэж байгаа юм. Тус амбулаторийн тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар бүрэн авах боломжтой аж.

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг нь 2019 онд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулагдсан бөгөөд олон улсын стандартад нийцсэн орчин үеийн тоног, төхөөрөмжөөр тоноглогдсон, мэргэжлийн чадварлаг боловсон хүчинтэй, Эрүүл мэндийг дэмжих төв, Үйлчлүүлэгчийг дэмжих төвтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байна.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!