АШУИС-ийн Монгол-Японы эмнэлэгтэй хамтран ажиллаж байна

🕔 2022/01/11 15:24

 

 

АШУИС-ийн Монгол-Японы эмнэлэгтэй хамтран ажиллаж байна

 

Аймгийн ард иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, эмч нараа мэргэшүүлэх зорилгоор Дундговь аймаг АШУИС-ийн Монгол-Японы эмнэлтэй хамтран ажиллах гэрээ байгуулан хэрэгжүүлж эхэлжээ.

Хамтын ажиллагааны хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарыг мэргэшүүлж, цаашид дурангийн болон элэгний хагалгааг орон нутагтаа хийдэг болох бөгөөд ингэснээр эрүүл мэндийн үйлчилгээ иргэдэд илүү ойртож, чирэгдэл багасах юм.

Эхний ээлжинд аймгийн ЗДТГ-ын алба хаагчдыг Улаанбаатар хотноо эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд бүрэн хамруулж, зарим шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлжээ.

АШУИС-ийн Монгол-Японы эмнэлэг нь 2019 онд Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулагдсан бөгөөд олон улсын стандартад нийцсэн орчин үеийн тоног, төхөөрөмжөөр тоноглогдсон, мэргэжлийн чадварлаг боловсон хүчнээр хангагдсан байгууллага ажээ.

 

Эрүүл мэндийг дэмжих төв, Үйлчлүүлэгчийг дэмжих төв ажилуулан үйл ажиллагаа эрхэлдэг ба тус амбулаторийн тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар бүрэн авах боломжтой юм.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!