Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар 7 асуудлыг хэлэлцэнэ

🕔 2021/11/25 13:03

 

 

Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар 7 асуудлыг хэлэлцэнэ

 

Дундговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 15 дугаар хуралдаан 2021 оны 11 дүгээр сарын 24-нд 90,9 хувийн ирцтэйгээр хуралдаж, аймгийн ИТХ-ын ээлжит 7 дугаар хуралдааныг хуралдуулах тухай хэлэлцжээ.

Аймгийн ИТХ-ын ээлжит 7 дугаар хуралдаанаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн явц, аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2022 оны төлөвлөгөө, 2021 оны төсвийн өөрчлөлт болон 2022 оны төсөв батлах тухай зэрэг долоон асуудлыг хэлэлцүүлэхээр тогтоолыг баталсан байна.

 

Түүнээс гадна Тэргүүлэгчдийн хурлаар аймгийн нутгаар ашигт малтмал болон нүүрс тээврийн үйл ажиллагаа болон замын нөхцөл байдлыг тодорхойлох судалгааны багийг аймгийн ИТХ-ын төлөөлөгч болон мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан байгууллаа гэж аймгийн ИТХ-ын ажлын албанаас мэдээллээ.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!